ТРАМП ЮАНИЙН ХАНШ ОГЦОМ УНАСНААС ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ СУЛАРНА ГЭВ

Н.Мижидмаа
2019/08/06

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп юанийн ханш огцом унасан явдлыг "валют ханшийг далдуур явуулга хийж унагасан алхам" гэж тодорхойлжээ. Тэрээр Twitter хуудсан дээрээ "Энэхүү ноцтой зөрчил нь яваандаа Хятадыг ихээхэн сулруулна" гэж бичсэн байна.

Хятадын Үндэсний банк нь юанийн доллартай харьцах ханшийг 6,9225 юань болтол огцом унагасан. Энэ бол 2015 оноос хойш болж байгаа юанийн ханшийн хамгийн огцом уналт юм. Хятад нь 1 долларыг 7 юань хүргэлгүй маш удаан хугацаанд тогтооон барьсан, худалдааны дайны хамгийн хурц үед ч юанийн ханшийг унагахгүй барьж байсан. Харин ийнхүү юанийн ханшийг унагаж байгаа нь худалдааны дайнд үндэсний валютаа ашиглахаар шийдсэн хэрэг гэж мэргэжилтнүүд үзэж байна. Доллартай харьцах юанийн ханш унахыг дагаад Хятадын экспорт ихээхэн өсөх бололтой.

9.Туркменд орон сууцны хөлсөө төлөөгүй төсвийн ажилтнуудын цалинг өгөхгүй

Туркмен улсын эрх баригчид төсвийн байгууллагын ажилтнуудаасаа орон сууц ашиглалтын төлбөрөө урьдчилан төлөөгүй тохиолдолд цалинг нь өгөхгүй байх шийдвэр гаргасан байна.

Үүний улмаас төсвийн байгууллагын ажилтнууд цалингаа авахдаа цахилгаан, ус, шатдаг хийн өргүй гэсэн бичгийг үзүүлдэг болоод байгаа аж. Ийм бичгийг дүүргийн холбогдох газраас авах ёстой тул хүмүүс заримдаа цалин буухаас нэг сарын өмнөөс эхлэн дугаарлан зогсох хэрэгтэй болж байна гэж бухимджээ. Зарим газар дүүргийн ажилтнууд өр төлбөргүй гэсэн баримт өгөхийн тулд 50 манатын хахууль авдаг болсон аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18