ШАРХАДСАН ЭМЭГТЭЙ ЗУРГАА ХОНОГ МАШИНД ТҮГЖИГДСЭН Ч АМЬД ГАРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/06

Бельгийн Льеж мужид шархадсан эмэгтэй зургаа хоногийн турш их халуунд машинд усгүй, хоолгүй түгжигдсэн ч амьд гарсан тухай "The Mirror" мэдээлж байна.

Корин Бастид гэгч 45 настай эмэгтэй ойн замд осолд орж, зам дагуух гуу руу гулсан орохдоо нугасаа гэмтээсэн байна. Нугасаа гэмтээсэн тул хөдөлгөөнгүй болсон тул машинаасаа гарч эсвэл утсаар ярих чадваргүй болжээ. Шарх нь хүчтэй өвдөж байсан тул хөдлөх гэх болгондоо ухаан алдаж байсан байна. Их халуунд цангаж үхэхгүйн тулд борооны ус уусан байна. Тэрээр амьд гарсан тухайгаа "Би амаа норгох гэж нойтон мөчир зажилсан. Гэхдээ ер өлсөөгүй. Хүүхдүүдээ бодоод л амьд гарахыг хүсч байсан" гэжээ.

Хэсэг хугацааны дараа Корин нь машиныхаа хаалгыг өшиглөн онгойлгоод зөрж явсан машин руу хашгарч тусламж гуйжээ. Аз болж машины жолооч эмэгтэй Корины дууг сонсоод зогссоноор аврагдсан байна. Кориныг аварсан эмэгтэй танил нь байжээ.

Корин одоо эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хэдэн долоо хоног эмчлүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18