ОХУ-ЫГ МАРГААНТАЙ АРЛУУД ДЭЭР ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ ГЭЖ ЯПОН УУРЛАЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/06

ОХУ нь өөрийн газар нутгийн нэг хэсэг, Кунашир арал дээр цэргийн хээрийн сургууль хийсэнтэй холбогдуулан Япон эсэргүүцэл илэрхийлсэн тухай "Kyodo" агентлаг мэдээлж байна. Японы сайд нарын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ешихида Суга нь "Хойд нутагт Орос цэргийн хүчээ зузаатгаж байгаа нь манай байр суурьтай нийцэхгүй бөгөөд байж боломгүй зүйл "гэжээ. Курилын арлууд дээр хийж байгаа Оросын хээрийн сургууль наймдугаар сарын 5-10 өдрүүдэд явагдана.

Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийг Алс Дорнодын нутгаараа айлчлах явцад Курилын арлууд дээр нисч ирэхэд Японы Гадаад харилцааны яам мөн л эсэргүүцэл илэрхийлж байсан юм. Тэгэд Японы ГХЯ нь Медведев Курилын арлууд дээр ирсэн явдал нь "Японы иргэдийн сэтгэлийг эмзэглүүлсэн бөгөөд туйлын харамсалтай зүйл боллоо" гэж байсан. Хариуд нь Оросын Засгийн гарын тэргүүн нь Токиогийн зүгээс эсэргүүцэл илэрхийлсэнд огт санаа зовохгүй байгаагаа онцлоод "Энэ бол манай газар нутаг, ОХУ-ын субъект, эдгээр арлууд нь Сахалин мужид багтдаг юм" гэж тайлбарласан.

Япон нь Өмнөд Курилын Итуруп, Кунашир, Шикотан ба Хабомаи жижиг арлуудын бүлгийг өөрийн газар нутаг гэж үздэг бөгөөд "хойд нутаг" гэж нэрлэдэг. ОХУ нь эдгээр арлуудыг Дэлхийн хоёрдугаар дайны төлбөр болгон олон улсын хуулийн дагуу өөрийн болгосон гэдгийг онцолдог.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18