АНДУУРЧ ХАЯГДСАН 23 МЯНГАН ДОЛЛАРЫГ ЭЗЭНД НЬ ӨГЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/06

Америкийн Орегон мужийн Ашленд хотын оршин суугч 23 мянган доллар хадгалж байсан хайрцгаа андууран хогийн саванд хийсэн байсныг хог ялгагчид олж буцаан өгсөн тухай "The Press Democrat" сонин мэдээлж байна.

Наймдугаар сарын нэгэнт удаан хугацааны туршид хураасан мөнгөө хогтой андууран хаясан гэдгээ эзэн нь мэджээ. Улмаар хог хаягдлыг ачиж бөөгнөрүүлдэг "Recology Ashland" компанид хандсан байна. Харин энэ компани нь бөөгнөрүүлсэн хаягдлыг Калифорни мужид байрладаг "Recology Humboldt County" хог дахин боловсруулах компани руу пүрэв гарагт өгдөг явуулдаг байж.

Азгүй эрийг хандсаны дараагаар "Recology Humboldt County" компанийхан 22 тонн хог хүлээн авсны дараа ангилагч нартаа хандан их хэмжээний мөнгө байгаа талаар анхааруулжээ. Ингэхэд баасан гарагийн өглөө нь хог ангилагч ажилтан баахан мөнгө хийсэн хайрцгийг олсноор эзэнд нь буцаан өгчээ. Хог дахин боловсруулах үйлдвэрийн менежер Линда Вайз "Чухал хэрэгтэй зүйлийг нь олж өгч байсан тохиолдол өмнө ч нь гарч байсан. Гэхдээ ингэж бухал өвсөн дотроос зүү хайхтай адил маш хэцүү байдаг юм" гэжээ.

Долоодугаар сарын дундуур Өмнөд Солонгост нэгэн эмэгтэй 50 мянган вонын 11 дэвсгэртийг цаас андууран цаас устгагчид хийгээд, дараа нь бүгдийг эвлүүлж наагаад банканд очиж солиулсан явдал гарч байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18