ЭСЭРГҮҮЦЛЭЭС БОЛЖ 200 НИСЛЭГИЙГ ХОЙШЛУУЛААД БАЙНА

Н.Мижидмаа
2019/08/06

Наймдугаар сарын 5-нд Хонконгийн нисэх буудлын диспетчерүүд бүх нийтийн ажил хаялтад нэгдэн, эмчийн магадлагаагаар олноороо чөлөө авсны улмаас 200 гаруй нислэг хойшилсон тухай "RTHK" мэдээлж байна. Иймд Хонконгийн нисэх буудал нь хоёр нисэх зурвасынхаа зөвхөн нэгийг нь ашиглаж байгаа аж.

Иймд нисэх буудлын удирдлагаа зорчигчдод хандан нислэгийнхээ талаар урьдчилан лавласны дараагаар нисэх буудал руу ирж байхыг зөвлөжээ. Хойшилсон нислэгүүдийн дийлэнх нь "Cathay Pacific", "Hong Kong Airlines" компанийнх байжээ.

Хонконгт наймдугаар сарын 2-оос эхлэн төрийн албан хаагчид эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн. Наймдугаар сарын 3-нд эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Кросс-Харбор тунелийг хааж, гудамжинд хаалт босгосон. Наймдугаар сарын 4-нд жагсагчид эрх баригчдын гаргаж өгсөн замаас гарч цагдаагийн хэсгийг бүслэн тоосго, өндөг шидэлсэн. Наймдугаар сарын 5-нд эсэргүүцлийн жагсаал дахин гарахад нисэх буудлаас гадна төмөр зам, авто замын хөдөлгөөнд ихээхэн саатал үүссэн байна.

Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Лэм бий болсон байдалтай холбогдуулан мэдэгдэл хийж "Тодорхой шаардлагын төлөө үүсгэж байгаа ийм өргөн хүрээтэй ажил хаялт ба хамтран ажиллахыг хүсэхгүй байгаа явдал нь Хонконгийн эмх журмыг ихээхэн алдагдуулж, бид бүхний хайртай, хамтдаа бүтээн байгуулсан хотыг маш аюултай байдал руу түлхэж байна" гэжээ.

Хонконгийн нисэх буудал нь хүлээн авдаг онгоцны тоогоороо Азид дөрөвдүгээрт, дэлхийд аравдугаарт ордог том байгууламж. Түүгээр жилдээ 60 сая гаруй зорчигчид үйлчлүүлдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18