ХОЁР МАШИН ОНХОЛДОЖ ЖОЛООЧ НАР НЬ АМИА АЛДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/05

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн хоёр ч ноцтой осол бүртгэгдэж хоёр иргэн харамсалтайгаар амиа алджээ. Уг хоёр осол хоёулаа хөдөө орон нутгийн замд бүртгэгджээ.

Тодруулбал 2019.08.03-ны өдөр 06:30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум 2-р баг "Нарстайн ам" гэх газар /сумын төвөөс зүүн тийш 10 км/ асфалтан замд Hyundai Mighty маркийн автомашин онхолдож жолооч 49 настай, эрэгтэй Л нас барсан байна.

Мөн 2019.08.04-ний өдрийн 09:20 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын "Цомог" гэх газар /сумын төвөөс зүүн тийш 4 км/ асфалтан замд Mitsubishu minicab маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч Б нас барсан.

Бүртгэгдсэн нийт ослын 10 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 2 осол нь онхолдох хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедаа замын хөдөлгөөнд оролцсны улмаас 3 нь явган зорчигч бэртэж гэмтсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Эхний хагас жилийн байдлаар ОНХОЛДОХ ХЭЛБЭР-ээр 461 осол бүртгэгдэж 185 хүний амь нас хохиржээ. Эдгээр олсын 410 буюу 88.9 хувь, амь нас хохирсон 107 буюу 57,8 хувийг орон нутгийн замд гарсан зам тээврийн осол эзэлж байна. Шалтгаан нөхцлийн судлан үзвэл хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийх, гэрэл шилжүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх
  • Хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх
  • Замын нөхцөл байдлаа судалж хөдөлгөөнд оролцох
  • Гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18