ДУГУЙТАЙ ЖУУЛЧИН РУУ БААВГАЙ ДАЙРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/05

Канадын алс бөглүү газраар дугуйтай аялал хийж явсан хүн гризли баавгайн дайралтад өртсөн тухай "CTV News" мэдээлсэн байна. Колин Даулер гэгч 45 настай хүн Британийн Колумби мужид дугуйтай аялал хийж явахад нь зам дээр гризли баавгай гарч иржээ. Жуулчин эр баавгайтай юм ярьж тайвшруулах гэж оролдсон ч бүтлийг олсонгүй, баавгай түүн рүү дайран унагаж, гуянаас нь зуугаад замын хажуу руу чирч эхэлсэн байна. Колин Даулер дайралтын талаар "Би зуултыг нь тавиулах гэж байтал гарнаас хазаад авсан. Тэгэхээр нь халаасандаа хутагтай явснаа санаад хутгаа гарган баавгайн хүзүү рүү зоосон. Баавгай ч тэр даруй намайг орхиод зугтсан" гэжээ.

Шархадсан Даулер цамцныхаа ханцуйг хутгаараа таслан хөлдөө боолт хийж, дугуй руугаа мөлхөж хүрээд, арай хийж дугуйндаа суун долоон км зам туулан жуулчны отог орж чадсан байна. Тэнд түүнд анхны тусламж үзүүлээд нисдэг тэргээр Ванкувер дахь эмнэлэг рүү хүргэжээ.

Жуулчны отгийн тогооч нь Даулерын шархны талаар "Нуруунаас нь бөөр байдаг хэсгээс нь ястай стейкийн чинээний махыг тас хазаад авсан байсан. Ер нь харахаас ч аймаар том шарх олон байсан" гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Даулерт эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн тул амь насанд нь аюулгүй болсон. Харин түүн рүү дайрсан баавгайг байгаль хамгаалах албаны дөрвөн ажилтан мөрөөр мөшгөн олоод устгасан байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18