ХОТЫН ДАРГЫГ ДӨНГӨЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/05

Дэлхийн олон орны иргэд эрх баригчдынхаа увайгүй үйлдлээс болж зовж, бухимдаж байдаг ч улстөрчдөд нөлөөлж ер чаддаггүй. Харин Болив улсад байдал өөр юм байна. Энэ улсад иргэд нь эрх баригчдын хийсэн үйлдэлд дургүйцаж байгаагаа үйлдлээр илэрхийлэх эрхтэй, үүнийг нь Үндсэн хуулинд нь заасан байдаг тухай "anews.com" мэдээлж байна. Иргэдэд өгөгдсөн энэхүү эрхийг "нийгмийн шударга ёс" гэдэг аж. Нийгмийн шударга ёсны эрхийн агуу эрх мэдлээ хэтрүүлсэн улстөрчийн хөлийг дөнгөлж олон хүн цугласан газар орхиж болдог.

Тухайлбал Сан – Буэнавентура нэртэй жижиг хотын иргэд мэр Хавьер Дельгадо гэдэг эрхмийг саяхан баригдсан гүүрийн нээлтийн ажиллагаанд оролцохыг хичээнгүйлэн гуйжээ. Тэгтэл гуйлтын дагуу ирсэн эрийг цугласан хүмүүс барьж аваад модон дөнгөнд хөлийг нь хийн нэг цаг байлгаж сануулга өгчээ. Шийтгэлийн ийм арга хэмжээ авах гэж байгаа талаар дуулгаагүй тул Хавьер Дельгадо цочирдсон хэдий ч эсэргүүцэл үзүүлэн байдлыг хүндрүүлэхгүй байхаар шийдсэн гэдгээ дараа нь сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр болсон явдалд хотын иргэдийг бус харин өрсөлдөгчдөө буруутгав. Тэд л сөрөг суртал ухуулга явуулан сонгогчдыг турхирсан гэж үзэж байгаа аж.

Хотын иргэд харин өрсөлдөгчид ямар ч хамаагүй, Хавь ер нь мэр болмогцоо хүлээсэн үүрэг, хариуцлагаа умартсан, тулгарсан асуудлын талаар уулзах цаг авах гэхэд худал ярьж удаа дараалан "бултсан" тул сануулахын тулд ийм арга хэмжээ авсан гэжээ. Дельгадо нь сонгогдсоноосоо хойш гурав дахь удаагаа дөнгөлүүлж байгаа нь энэ аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 11 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 11 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 13 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 14 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр