ШАРАХ ШҮҮГЭЭ ДЭЛБЭЛЖ, ХӨРГӨГЧ ХАЙЛУУЛДАГ БҮТЭЛГҮЙ НӨХӨР


Шотландын Эдинбург хотноо амьдардаг Дэбби Стивенч гэгч 55 настай эмэгтэй өөрийгөө дэлхийн хамгийн бүтэлгүй нөхөртэй хүн гэж "Daily Mail" сонинд ярьжээ.

Дэбби Стивенсын энэ талаар ярихдаа "Нөхөр Крейг маань ёстой нэг явдаг гай. Хүрсэн юм болгон нь юу ч үгүй эвдэрнэ. Би амьдралдаа түүн шиг эв дүйгүй, бүтэлгүй хүнтэй таарч байгаагүй" гэсэн хэдий ч нөхөртэйгөө хамт 24 жил амьдарсан байх юм.

Нөхрийнхөө хийдэг зарим зүйлийн талаар сонирхуулжээ. Хуримлаад нэг жилийн дараа залгуурыг нь буруу оролтод хийгээд богино долгионы зуухаа буудуулсан. Хөргөгчөө цэвэрлэхдээ мөсийг нь хурдан хайлуулах гээд дотор нь цахилгаан халаагч хийж мартаад бүгдийг нь хайлуулсан. Шинэ буйдангаасаа хамгаалтын гялгар уутыг авч байгаа нь гээд хутгаар сийчээд эвдэлсэн. Өөр нэг ор автал будаг алдаж асгаад бүрээсийг нь балласан. Гэрэлтүүлгийг хэмжээ тохируулагч угсрах гэж байгаад гэрийнхээ бүх гэрлийг буудуулсан. Гэртээ цэвэрлэгээ хийж байгаад тоос сорогчоор зурагтынхаа дэлгэцийг хага цохисон.

Ингээд зогсохгүй нэг удаа зорчигчийн суудалд сууж байгаад зогсоол дээр хөдөлгөөнгүй байсан машинаа юм мөргүүлсэн. Дэбби "Эргээд гараад иртэл машин замын цаана байсан зоогийн газрын ханыг мөргөөд цоолсон байсан. Би маш их айсан, азаар хэн ч гэмтээгүй" гэжээ. Болсон зүйлийг тодруулахад нөхөр нь арын суудалд сууж байгаад радионы сувгийг солих гээд гараа сунгахдаа гар тормозыг нь мулталсан тул машин нь уруугаа өнхөрсөн байж.

Энэ Крейгтэй адил бүтэлгүй нөхрийн тухай мэдээ 2018 онд гарч интернет орчныг хөгжөөж байсан. Австралид амьдардаг залуу түймэрт зургаан удаа өртсөн. Гурван удаад нь гэр нь шатсан, хоёр удаа нь ажлын байран дээр нь гал гарсан, нэг удаад мань эрийг зөөж явсан түргэний тэрэгт осол гарч шатаж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18