СУГАЛААГААР СУПЕР ШАГНАЛ ХОЖСОН ЭМЭГТЭЙ МӨНГӨНӨӨС ЗАЛХЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/02

Английн Уоркингтон хотод амьдардаг Кэлли Рожерс нь цагтаа сугалааны супер шагнал хожсон хамгийн залуу британи эмэгтэйгээр тодорч болж байсан бол одоо сугалаанд оролцох насыг ахиулахыг уриалж байна. "Daily Mail" сонины мэдээлж байгаагаар Кэлли Рожерс нь 2003 онд 16 настайдаа сугалаанаас 1,8 сая фунт хожиж байсан. Хожил авах үедээ тэрээр өргөж авсан айлд толгой хорогдож, дэлгүүрт кассчин хийдэг байсан бол хожил авснаас хэдхэн долоо хоногийн дараа шинэ байшин худалдан авч, том хүүхдүүдийнх нь эцэг болсон хүнтэй нүүн орж байсан аж. Рожерс нь энэ бүх өөрчлөлтийг ганцхан өдрийн дотор юу ч мэддэггүй жаргалтай хүүхдээс шууд хад үзсэн том хүн болж хувирсан хэцүү тохиолдол байсан гэж нэрлэсэн байна.

Рожерс нь сугалааны мөнгө түүнд гай зовлон л авчирсан гэж үздэг. Тэр их мөнгийг мансууруулах бодис худалдан авах, найз нартаа машин авч өгөх, ямар ч шаардлагагүй гоо сайхны мэс засал хийлгэхэд зарцуулсаар юу ч үгүй үлджээ. Тэрээр энэ талаар "Таньдаг хүмүүс мөнгө шинэ машин авахад мөнгө өгөөч гэж гуйх болсон, би ч татгалзаж чадахгүй тусалдаг л байлаа. Намайг гэнэн залуу болохоор ашиглаж байсан гэдгийг одоо бол би ойлгоод байгаа. Надад хуурамч найз олон байж дээ" гэсэн байна. Мөнгө нь дууссанаас хойш найз залуу нь орхин явж, салалтыг дийлэлгүй амиа хорлох бүтэлгүй оролдлого хийж, хүүхдүүдээ асрах газар хураалгах гээд юм юм л үзсэн байна. Иймд Кэлли нь сугалаанд оролцох эрх олгодог насыг 18 болгож өсгөхийг уриалжээ.

Харин одоо бол Кэлли Рожерс нь гурван хүүхдээ өсгөн жилийн 12 мянган фунтын цалинтай ажил хийн амар тайван явдаг. Тэрээр их мөнгөтэй байснаас хавьгүй аз жаргалтай байгаа гэж ярьдаг. Харин сугалааг зохион байгуулагчид нь Кэллид янз бүрийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж хууль зүйн, санхүүгийн гээд төрөл бүрийн зөвлөгөөг үнэгүй өгөхийг санал болгож байсан ч бүсгүй эрс татгалзжээ.

Шотландын Эдинбург хотод амьдардаг өөр нэг эмэгтэй сугалаагаар 1,3 сая фунт хожоод дэмий суусаар залхссан тул буцаад ажилд орсон явдал үүнээс өмнөхөн буюу дөрөвдүгээр сард гарч байсан юм. Шотланд эмэгтэй нь их шагнал хожих үедээ дөнгөж 17 настай байсан бол дөрвөн жилийн дотор тансаг амралтуудад амарч, нэртэй дизайнерүүдийн үнэтэй хувцас сольж өмссөөр залхсан тул ийнхүү ажил хийхээр шийдсэн гэж мэдэгдэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18