УАА 99 99, 88 88, 11 11 ДУГААРУУД 25-28 САЯД ХҮРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/01

Монголчууд тоог бэлэгшээж, ижил тоонд ач холбогдол өгөх нь бий. Тиймээс автомашины дугаар, гар утасны дугаартаа их ач холбогдол өгдөг.

Автомашины УАА гэх шинэ сери задраад удаагүй байна. Харин ижил тоотой, "азын" гэж иргэдийн нэрлэдэг дугаарууд аль хэдийн ченжүүдийн гарт очжээ. Тодруулбал, 99 99, 88 88, 11 11 гэх дугааруудыг зарна хэмээн нийгмийн сүлжэээнд зар байршуулсан байна. Энэ дагуу 9906 22... утасны дугаартай иргэнтэй холбогдон тодруулахад "Надад байх эрхийнхээ хүрээнд энэ гурван дугаарыг авсан юм. Ямар машинд авахаас шалтгаалж 25-28 сая төгрөгөөр худалдана. Шинээр орж ирсэн машинд бол 25 саяар, хуучин машинд авах бол 28 сая төгрөгөөр худалдана" гэсэн юм.

Уг нь иргэн автомашиндаа дугаар авахын тулд Авто тээврийн үндэсний төвийн албан ёсны сайт руу хандаж, аль ч дугаарыг захиалан авах боломжтой. Харин "азын" гэх энэ дугааруудыг ямар замаар ченжийн гарт очсон нь сонирхолтой.

99 99, 88 88 улсын дугаарууд одоогоор приус маркийн автомашинд байгаа бол 11 11 гэх улсын дугаар АТҮТ-ийн захиалгын санд ч орж ирээгүй, хүлээлгийн горимд байгаа юм. Ийм үед тухайн дугаарыг зарах нь тодорхой байгаа нь "азын" дугаарууд ченжийн гарт очиход АТҮТ-ийн ажилтнууд нөлөөлж байж болох үндэслэлүүд үүсч байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18