МОБИКОМ КОРПОРАЦИАС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/01

Монтрейд ХХК-с "Өдрийн сонин"-ы 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 155 (6256)-р дугаарт Мобиком Корпораци ХХК-д хаяглан нийтэлсэн мэдэгдэлд Мобиком Корпораци ХХК-ийн зүгээс албан ёсоор хариу мэдэгдэл хийж байна.

Юуны өмнө Монтрейд ХХК-с бидний эсрэг маш олон сөрөг агуулгатай, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд түгээж буй явдалд бид гүнээ харамсаж байна.

Мобиком Корпораци ХХК нь 2008 оноос хойш 11 гаруй жилийн турш "Теди" төвийн баруун талд байрлах, бие даасан тусдаа объект Монтрейд оффисын байрыг оффисын үйл ажиллагаандаа зориулж, дамжуулан түрээслэх эрх бүхий этгээд болох Ньюком Проперти ХХК-с 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээслэн ашиглаж ирсэн билээ.

Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гаргахдаа "Теди" төвийн зургийг ашиглан хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна. "Теди" төв нь Монтрейд ХХК-ийн эзэмшлийн барилга биш бөгөөд манай байгууллага Тахь Ко ХК-аас түрээслэн, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгааг дурдах нь зүйтэй юм.

Мобиком Корпораци ХХК нь 1996 оноос хойш Монгол улсын төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг бүх төрлийн татвар, хураамж, төлбөрийн хэлбэрээр төвлөрүүлж, хоёр их наяд гаруй төгрөгийг шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоход зарцуулж, Монгол улсын хууль тогтоомжийг ямагт дээдлэн, сахин мөрдөж, олон улсын бизнесийн ёс зүйн хэм хэмжээг баримталсаар ирсэн билээ.

Бид 11 жилийн хугацаанд түрээслүүлэгч Ньюком Проперти ХХК-д түрээсийн төлбөрөө тухай бүрд нь төлсөөр ирснээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ньюком Проперти ХХК нь түрээсийн төлбөрт 10 гаруй тэрбум төгрөгийг Монтрейд ХХК-д төлсөн байна. Монтрейд ХХК нь түрээсийн орлогоосоо зохих татвар, шимтгэлийг төлсөн гэдэгт итгэж байна.

Тухайн барилгын үндсэн түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондох маргаанд Мобиком Корпораци ХХК нь хамааралгүй бөгөөд үндсэн түрээслэгч Ньюком Проперти ХХК нь урт удаан хугацаанд, тасралтгүй 11 жилийн турш оффисын байрыг ашиглаж байсны хувьд түрээсийн гэрээг тэргүүн ээлжид байгуулан, сунгуулахыг шаардах хуулиар олгогдсон эрхийн дагуу шүүхэд ханджээ.

Харин Монтрейд ХХК-н хувьд үндсэн түрээслэгчтэй асуудлаа шийдвэрлээгүй байж дамжуулан түрээслэгч Мобиком Корпораци ХХК-г түрээсийн төлбөр төлөөгүй, байраа хүлээлгэж өгөөгүй зэргээр ташаа мэдээллийг нийтэд түгээж байгаад бид харамсаж байгаагаа дахин илэрхийлье.

Мобиком Корпораци ХХК-н хувьд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр оффисын байрыг бүрэн суллаж, түрээслүүлэгч Ньюком Проперти ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгсөн. Гэвч Монтрейд ХХК нь үндэслэлгүйгээр Ньюком Проперти ХХК-с түрээсийн төлбөр болон оффисын байрыг хүлээн авахгүй татгалзсаар иржээ.

Иймд үүсээд буй энэ асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл Мобиком Корпораци ХХК-н нэр хүндэд халдахгүйгээр Ньюком Проперти ХХК болон Монтрейд ХХК нь асуудлаа шийдвэрлэнэ гэж бид гүнээ итгэн, найдаж байна.

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 2 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 4 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 4 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 4 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 4 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 5 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 20 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 20 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 21 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27