ТРАМП МОНГОЛ УЛСААС БЭЛГЭНД АВСАН МОРИО ЯЛАЛТ ГЭЖ НЭРЛЭЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Цагаан ордонд зочилж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзлаа.

Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монгол Улсыг "хоёр том хясааны дунд буй сувд" гэж зүйрлэн хэлж уулзалт халуун дулаан уур амьсгалтай болжээ. Албаны хүмүүс уулзалтыг тав орчим минут үргэлжлэхээр төлөвлөсөн боловч 40 орчим минутын турш өрнөжээ.

Уулзалтын сэдэв голдуу Монгол Улсын дэлхийд тэргүүлдэг салбар болох тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй худалдаалах чиглэлд өрнөлөө. Мөн АНУ-ын зүгээс Монголын ашигт малтмал, байгалийн ховор элементийн салбарт хөрөнгө оруулах, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах зэрэг чиглэлд яриа хэлцэл өрнөсөн байна. Тус улсын албаны хүмүүсийн мэдэгдэлд дурдсанаар хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй Монгол Улсын нийт экспортын 90 орчим хувь нь өрд хөрш БНХАУ руу чиглэдэг, эдийн засгийн хувьд хэт хараат. Тиймээс энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ өгч чадах хэд хэдэн чиглэлд АНУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах чиглэлд гэрээ хэлцэл хийгдлээ гэсэн юм.

Мөн айлчлалын өмнө Монгол Улс нь Өмнөд Солонгос, Хойд Солонгос болон Япон улстай найрсаг харилцаатай орон гэдэг утгаараа бүс нутаг дахь аюулгүй байдал, Солонгосын хойгийн асуудалд чухал зуучлагч тал болох талаар АНУ-ын хэвлэлүүд онцолж байв. Тиймээс ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дараагийн дээд хэмжээний уулзалт болох газрыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэж таамаглаж байсан юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Цагаан ордонд хийсэн айлчлалын үеэр одоогоор энэ асуудлаар ямар нэгэн төлөвлөсөн зүйл байхгүй болох нь харагдлаа гэж мэдээлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2011 онд АНУ-д төрийн айлчлал хийж байв. Харин энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Барон Трампд монгол морь бэлэглэв. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сэтгүүлчдэд хандан "та бүхэн бэлгийн морины зургийг харж амжсан уу. Үзэсгэлэнтэй" гэсэн юм. Тэрээр уг моринд "Ялалт" гэдэг нэр өгсөн бөгөөд тус улсын хэвлэлүүд Чингис хааны үеэс эхлэн морь нь Монголчуудын хувьд хүндтэй хүмүүсдээ өгдөг хамгийн чухал бэлэг, билэгдэл байсаар ирснийг онцолсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18