ХОЙД СОЛОНГОСЫГ ЗОРЬСОН ХЯТАД ЖУУЛЧДЫН ТОО ӨСЧ БАЙНА

Н.Мижидмаа
2019/08/01

Хойд Солонгосыг зорьсон хятад жуулчдын тоо улам өсч байгаа тухай Өмнөд Солонгосын Хөгжлийн төвийн мэргэжилтнүүд мэдээлснийг "Yonhap News" агентлаг уламжилжээ.

Умард Солонгос нь 1988 онд анхны хятад жуулчдаа хүлээн авсан байдаг. Тэр үеэр БНХАУ-ын 44 иргэн Синыйжу хотоор зочилж байсан юм. Үүнээ дараа 1990 он хүртэл Хойд Солонгост очиж үзсэн хятад жуулчдын тоо өссөөр 8752 болсон. Үүний дараанаас Хойд Солонгос нь гадаадын жуулчдыг татах тусгай бодлого явуулж эхэлсэн байдаг. Үүний ачаар 2002 он гэхэд тус улсад гадаадын 194 мянган жуулчин ирсний 62,4 хувь нь Хятадын иргэд байв.

Гэвч цөмийн туршилт хийсний дараа жуулчдын тоо огцом унасан. 2009 онд Хойд Солонгост ердөө 24 мянган хүн ирж байв. Харин Хятадын Төрийн зөвлөлийн тэргүүлэгч Вэнь Зянбао Хойд Солонгост айлчилснаас хойш 2010-2012 онд Хятад жуулчдын тоо огцом өсч 237 мянга болсон.

2018 оноос АНУ ба Хятадын харилцаа муудаж эхлэхэд Хойд Солонгосын ач холбогдол нэмэгдсэн тул хятад жуулчдын тоо ахиад өсч эхэлжээ. Улмаар 2019 оны гуравдугаар сард Хойд Солонгос нь байршуулах газар хүрэлцэхгүйн улмаас өдөрт 1000 жуулчнаас илүүг хүлээж авахгүй гэж хязгаар тогтоосон юм. Тун саяхан Хятадын тэргүүлэгч Хойд Солонгост айлчлаад ирсэн тул ойрын үед тус улсыг зорих хятад жуулчдын тоо улам ч нэмэгдэж магадгүй байгааг Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18