НЯРАЙ ХҮҮХДИЙН ЦОГЦСЫГ ХӨРГӨГЧДӨӨ 37 ЖИЛ ХАДГАЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/01

Америкийн Миссури мужийн Сент Луис хотод амьдарч байсан эмэгтэй хөргөгчийнхөө хөлдөөгчид нярай хүүхдийн цогцсыг 37 жил хадгалж байсан нь илэрсэн тухай "Washington Post" сонин мэдээлсэн байна.

Адам Смит гэгч 37 настай эрэгтэй эхийгээ нас барсны дараа гэртээ цэвэрлэгээ хийж байгаа хөлдөөгчөөсөө жижигхэн цаасан хайрцаг олоод нээж үзтэл ягаан өнгийн алчуурт боосон нялх хүүхдийн цогцос олж ихэд цочирджээ. Тэр даруй цогцсыг буцааж хийгээд цагдаагийн газар мэдэгдсэн байна. Цагдаа нар задлан шинжилгээ хийж, ДНХ-г тодорхойлоод хайрцгаас гарч ирсэн цогцос Адамтай төрлийн холбоотой байсан эсэхийг тодруулахаар болсон байна.

Адам Смит нь энэ талаар "Би 37 настай. Миний л мэдэхээр энэ хайрцаг хөлдөөгч дотор ямагт байж л байдаг байсан. Ээж хайрцаг дотор хуримын бялууны чимэгийг дурсгал болгон хадгалдаг гэж ярьдаг байсан юм. Хайрцгийг задлахад цогцосноо арьс, үс нь үлдээд муми болцсон байсан" гэжээ. Ээж нь заримдаа амьгүй төрсөн хүүхдийн талаар ярьдаг байсан бол хамаатнууд нь ээж нь ихэр хүүхэд төрүүлээд нэгийг нь үрчлүүлж, нөгөөхийг амьгүй төрсөн тухай ярьдаг байсан аж. Смит "Ээж амьсгал хураах гэж байхдаа ч хайрцаг дотор юу байгаа талаар хэлээгүй. Тэгэж бодохоор тэр хэнд ч ярьж болохгүй тийм зүйлийг тэр хүүхдэд хийсэн байж магадгүй гэсэн хар төрөөд байгаа юм" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18