​ҮСЭЭ БУДУУЛААД ТАВАН ӨДӨР СОХОРСОН БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/07/31

Британид амьдардаг Стеф О'Делл гэгч бүсгүй гоо сайхны салонд үсээ будуулаад 5 хоног хараагүй болж, толгой нь хавдаж, гурван дахин томорсон тухай "The Sun" мэдээлж байна.Стеф О'Делл нь үсний буудгаа өөрөө сонголгүй салоны ажилтнуудад даатгаснаас ийм хэрэг үүджээ. Уг нь энэ бүсгүй дүүгийнхээ төрсөн өдөрт оролцохоор Амстердам орохын өмнө гангарах гээд гоо сайхны салон орсон юм байна.

Үүсээ будуулахаас хоёр долоо хоногийн өмнө бүсгүй нь энэ салоноор орж, үсний будаг харшил үзүүлэхийг тодруулах сорил хийлгэжээ. Тэр үеэр салоны ажилтан нь сорил хийгээд ямар нэг гаж нөлөө илрээгүй, дээр нь будгийг 100 хувь органик бүтээгдэхүүн гэж тайлбарласан байна. Ингээд үсээ будуулсны дараа онгоцоор Амстердам хүрсэн хойно нь харшил гэнэт хөдөлжээ. Тэрээр энэ тухай "Аймшигтай байсан. Маш их өвдөж, хавдаад, би харь гаригийн хүн шиг царайтай болсон. Бүр ч таагүй юм болж болох байсан байна лээ. Ахиж хэзээ ч үсээ будуулахгүй" гэжээ.Бүсгүйг эмнэлэгт хүргэн яаралтай тусламж үзүүлсэн байна. Үүний ачаар тав хоногийн дараа хараа нь эргэн сэргэсэн байна.Стеф О'Делл нь үсний будагны найрлагад түгээмэл тохиолддог парафенилендиамин буюу PPD гэсэн бодисонд харшилтай байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18