​НЬЮ-ЙОРК МУЖИД ОЛСНЫ УРГАМЛЫН ХЭРЭГЛЭЭНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХИЙГ ЗОГСООВ

О.Шүрэнцэцэг
2019/07/31

Америкийн Нью-Йорк мужид мариухан буюу олсны ургамлаас гаргаж авсан мансууруулах бодис бага хэмжээгээр хадгалах, хэрэглэхэд эрүүгийн хэрэг үүсгэхээ зогсоож байгаа тухай "The Independent" сонин бичсэн байна.

Тус мужийн амбан захирагч Эндрю Куомо энэ тухай шинэ хуульд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тэрээр "Өнгөт арьстнууд марихуаны хэрэглээг зохицуулдаг байсан хуучин хуулийн улмаас хэт удаан удаан хугацаанд, хэт их хохирдог байсан. Өнөөдөр бид энэхүү шударга бус байдлыг нэг мөр үгүй болгож байна" гэжээ.Шинэ хуулийн дагуу 1 унц (28,3 грамм) –аас бага хэмжээний мариухан хадгалсан хүнд 50 долларын торгууль ногдуулна. Хадгалж байсан мариуханы хэмжээ хоёр дахин их бол 200 долларын торгууль төлөхөөр болж байгаа аж. Урд нь бол ийм хэмжээний мариухан хадгалсан хүнд шууд эрүүгийн хэрэг үүсгэн, хатуу ял шийтгэл ногдуулдаг байсан юм.Үүнээс гадна бага хэмжээний мариухан хадгалсантай холбоотой бүх хэргийг устган, хүчингүй болгож байгаа юм байна.Ингэснээр Нью-Йорк муж нь марихуан бага хэмжээгээр хадгалахад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 16 дахь муж болж байна. Түүнчлэн Америкийн бусад 11 муж ба нийслэл Вашингтонд марихуаныг зөвхөн хувийн хэрэгцээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөд байгаа. Гэвч Америкийн Холбооны хуулийн дагууд мариухан нь хориотой бодисын тоонд ордог тул бага хэмжээгээр хадгалахыг ч хууль бус гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой. Америкийн хуулийн дагуу хэд хэдэн муж дамнан үйлдсэн гэмт хэргийн холбооны гэмт хэрэг гэж үздэг бөгөөд холбооны хуулийн дагуу шийтгэдэг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18