НЭГ ОЙТОЙ ИХРҮҮДИЙГ МАШИНД ОРХИСНООС БҮТЭЖ АМИА АЛДЖЭЭ


Нью-Йоркийн Бронкс дүүрэгт эцэг нь нэг ойтой ихэр хүүхдүүдээ машиныхаа арын суудалд мартан орхиж ажилдаа яваад аминд нь хүрсэн эмгэнэлтэй хэрэг гарсан тухай "New York Post" портал мэдээлсэн байна.

39-н настай Хуан Родригес гэгч нь эмнэлэгт ажилладаг бөгөөд нэг ойтой охин Марица, хүү Фениксээ "Honda Accord" машины арын суудалд өглөө 8 цагт мартаж буугаад орой 16 цагт ажил тараад ирэхэд хүүхдүүдийнх нь амнаас цагаан хөөс сахарсан байжээ. Яаралтай тусламж үзүүлэх гэсэн ч нэгэнт оройтсон байж. Хариуцлагагүй эцэг цагдаагийн газарт "Би ажилдаа ирэхээс өмнө хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгчихсөн юм шиг санаад тэгээд ажилдаа болоод мартчихаж... Тэгээд миний хүүхдүүд нас барчихлаа, би хүүхдүүдээ алчихлаа" гэж мэдүүлэг өгчээ.

Шүүхийн шийдвэр гарах хүртэл Родригесийг 100 мянган долларын барьцаатайгаар түр суллаж гадуур байцааж байгаа аж. Хүүхдүүд амиа алдсан өдөр Нью-Йорк хотод 1980-аад оноос хойших хамгийн халуун өдөр болсон гэдгийг "New York Post" сайт онцолж байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор халуунд, нартай үед машинд жаахан хүүхдийг харах хүнгүй орхих нь маш аюултай гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Гадаа агаарын температур ердөө +15 байлаа ч хурц нартай үед машины дотор +40 градус хүрч халдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18