ХОДООДНООС НЬ 1,6 КГ АЛТ МӨНГӨН ЭДЛЭЛ ГАРЧЭЭ


Энэтхэгийн Баруун Бенгали мужид амьдардаг эмэгтэй 1,6 кг алт мөнгөн эдлэл, зоос, гоёл залгисан байсан тухай "Hindustan Times" сонин мэдээлж байна. Руни Хатун гэгч 22 настай эмэгтэй гэдэс нь хүчтэй базалсан, дотор нь байнга муухай оргидог гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ. Эмч үзлэг хийхэд хоол идсэний дараа тогтмол бөөлждөг болоод байгаа гэсний дагуу рентген зургийг авч. Ингэхэд ходоодонд нь асар их металл эд зүйлс байгаа нь илэрч хагалгаанд орсон байна.

Хагалгаа хийгээд Руни Хатуны ходоодноос 69 гинж, 80 ээмэг, 46 зоос, 11 хамрын бөгж, 5 бугуйн цаг гарч ирсэн байна. Ходоодноос гарч ирсэн нийт алт мөнгөн эд зүйлс 53 мянган фунтын үнэ хүрчээ.

Энэ эмэгтэй хагалгааны дараа л эдгээр эд зүйлсийг санаатай залгисан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүний хамаатан нь "Гэрээс гоёл, зүүлт алга болоод байгааг бид анзаарсан л даа. Тэгээд тэр тухай асуух болгонд уйлаад эхэлдэг байсан тул сүүлдээ ярихаа больсон" гэж ярьжээ. Бүсгүйг сэтгэцийн эмчид үзүүлэхээр болсон байна.

2018 онд Энэтхэгт өөр нэгэн эмэгтэйн ходоодонд хагалгаа хийгээд 1,5 кг төмөр эрэг, гоёл чимэглэл зэрэг зүйлс гаргаж ирсэн явдал болж байсан. Тэгэхэд сэтгэцийн эмч нар үзээд эмэгтэй нь үзүүртэй, ирмэгтэй зүйл өөрийн мэдэлгүй залгих хүсэл төрүүлдэг акуфаги нэртэй сэтгэцийн тун ховор эмгэгээр өвдсөн байсныг тогтоож байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18