ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ТӨЛӨӨ ДАЙН ДЭГДЭЖ МАГАДГҮЙ


Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онц анхааралгүй нэгэн үйл явдал 2019 оны зургаадугаар сарын эхний арав хоногт болсон болсон тухай "REGNUM" сайт эргэн сануулж байна. Тэр үеэр БНХАУ-ын Хөгжил ба шинэчлэлийн төрийн хороо нь "Intel Corp.", "Qualcomm Inc.", "ARM Holdings PLC and SK Hynix Inc.", "Microsoft Corp.", "Samsung Electronics Co.", "Dell Technologies Inc.", "Nokia Corp" зэрэг том корпорациудын төлөөлөгчдийн дуудан уулзсан байдаг.

Уулзалтын явцад хэрэв Америкийн зүгээс Хятадын эсрэг явуулж байгаа хориг арга хэмжээний бодлогыг эдгээр компани дэмжсэн хэвээр байвал стратегийн чухал ач холбогдолтой газрын ховор элемент худалдан авахтай холбоотой асуудал үүсч магадгүй гэдгийг ойлгуулсан аж. Дэлхийн хэмжээнд газрын ховор элемент /ГХЭ/-үүдийн нийт экспортын 90 хувийг Хятад хийдэг, тэдгээрийг микро процессор, нарны цахилгаан үүсгүүр, камер, пуужин, салхины цахилгаан үүсгүүр, орчин үеийн зэвсэг зэрэг 40 гаруй технологийн салбарт АНУ, Япон, Европын холбооны улсууд хамгийн идэвхтэй ашигладаг тул ингэж сануулах эрхтэй гэж үзжээ.

АНУ-ын Геологийн албанаас гаргасан мэдээгээр дэлхий дээрх ГХЭ-ийн тогтоогдсон хэмжээ нь 2012 оны байдлаар 110 сая тонн байсан. Үүнээс 55 сая тонн нь БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр бий. Дараа нь, ТТУХН орнуудад 19 сая тонн, АНУ-д 13 сая тонн, Энэтхэгт 3,1 сая тонн, Австралид 1,6 сая тонн, бусад улсуудад 18,3 сая тонн гэсэн байдлаар тархан байршжээ.

Өнгөц харахад Хятад нь нийт нөөцийн 48 хувийг эзэмшдэг болохоор ноёлоод байх боломжгүй мэт санагдаж болох. Гэвч бодит үйлдвэрлэл ба ашиглалт нь байдал огт өөрийг харуулна. Дэлхийн хэмжээний 137 мянган тонны 130 мянгыг нь Хятад олборлон боловсруулаад 84 мянган тонныг нь өөрсдөө хэрэглэдэг. Хамгийн гол нь сүүлийн жилүүдэд Хятад нь өөрийн газар нутаг төдийгүй ГХЭ байж болзошгүй гэж үзсэн газар болгонд геологийн эрэл хайгуулж идэвхтэй явуулсан. Ингэхэд Токиогоос зүүн зүгт 1150 далайн бээрийн зайтай, далайн ёроолын шаварлаг хуримтлалаас 16 сая тонн нөөц бүхий ГХЭ-ийн орд газрыг илрүүлсэн. Түүн дэх иттри, диспрози, терби, европи зэрэг хэрэглээний электрон барааны цаашдын хөгжилд нэн чухаг элементүүдийн агуулга өндөр байсан. Цаашлаад Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад чип ба радио электронийг элементийн баазад шаардлагатай колумбит – танталитын том нөөц илрүүлсэн. Руандагаас вольфрам, лити, касситерит, кобальт илрүүлсэн.

Геологийн эрэл хайгуулын үр дүнтэй холбоотойгоор ГХЭ –үүдийн аль болох олон орд газрыг мэдэлдээ авах шаардлага гарч ирсэн. Жишээлбэл, Франц, Их Британи гэсэн улсууд нь өөрийн хяналтад байгаа Шинэ Каледони, Полинези, Уоллис, Футун, Питкэрн, Норфолк, Шинэ Өмнөд Уэлс, Кука ба Ниуэ зэрэг арлын улсуудад бүрэн тусгаар тогтнол олгох гэж байгаад больсон. Учир нь, эдгээр арал улсуудын газар нутаг эсвэл эдийн засгийн бүс дотор нь ГХЭ-ийн том орд газрууд илэрсэн.

Мөн арлуудыг тойрсон далайн ёроолоос ГХЭ-ийн орд газарт эзэн суухтай холбоотой маргаан хурцадсан. Өмнөд Хятадын тэнгисийн Спартли олтригийг хятадууд зүүн өмнөд чиг томруулан өргөсгөж байгаагийн цаад шалтгаан нь шатдаг хий, газрын тосноос гадна ГХЭ-ийн том орд газартай холбон тайлбарлаж байна. Техник, технологийн хөгжлийн чиг одоогийн чиг хэвээр байвал ГХЭ –н орд газруудыг хамгийн ихээр эзэмшдэн улс хамгийн нөлөөтэй, хүчирхэг болох нь гарцаагүй гэдэгт судлаачид санал нийлж байгаа.

Иймд ГХЭ-ийн орд газар олноор илэрсэн ч сул төртэй, дотоодын хагарал бутрал ихтэй Төв ба Өмнөд Африкийн орнуудыг өөрийн нөлөөлөнд оруулахын төлөөх дайн тулаан ойрын ирээдүйд дэгдэж магадгүй болжээ. Зарим дайн нь хэдийн эхэлсэн. Гэхдээ ардчилал, хүний эрхийн төлөө эсвэл аль нэг овог омгийн ноёлох байр суурийг хангах гэх мэт сэдвээр халхавч хийсэн байгаа. Жишээлэхэд, Бурунди улсад дэгдсэн иргэний дайн энэхүү ядуу буурай орнуудыг бараг сүйрүүлж дууссан ч "Thyssen-Krupp" корпораци нь ГХЭ-ийг ямар ч саадгүй, маш хямдаар, их хэмжээгээр экспортлон гаргах боломжтой болсон. Гэхдээ Африкт ядаж л цаасан дээр ч болов хил хязгаар гэж заагдсан байгаа. Харин асар их ГХЭ-ийг дундын эсвэл маргаантай хэсэгтээ агуулсан Номхон далайн зүүн өмнөд хэсэгт байдал бүр ч ээдрээтэй. Энд хэний тэнгисийн цэрэг хүчтэй байна тэр улс л эзэн сууж чадна. Тиймээс Хятад энэ бүс нутгаас олборлолт хийж эхлэх магадлал хамгийн өндөр байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 11 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 11 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 13 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 14 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр