​ГАЗРЫН ДУНДАД ТЭНГИСТ 150 ЦАГААЧ ЖИВЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/28

Газрын дундад тэнгист хууль бус цагаачдын зөөж явсан усан онгоц сүйрсний дараагаар 150 хүн сураггүй алга болоод байгаа тухай "Associated Press" агентлаг мэдээлж байна.НҮБ-аас тараасан мэдээгээр Ливийн эргийн дагуу, Триполи хотоос 120 км-ийн алсад хөвж явсан хоёр моторт завь осолджээ. Хоёр завин дээр 300 орчим хүн сууж явснаас 147-г нь аварч чадсан байна.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг хариуцсан Дээд комиссар Филиппо Гранди нь "Дөнгөж саяхан Газрын дунд тэнгис дэх энэ жилийн хамгийн таагүй эмгэнэлт явдал боллоо" гэж мэдэгдсэн байна.Ливи болон дайны хөлд нэрвэгдсэн Хойд Африкийн улсуудын цагаачид Европын холбоо руу Италиар дамжин нэвтрэхийн тулд хийц, даац муутай усан онгоцонд олноор чихэлдэн сууж Газрын дундад тэнгисийг гатлан амь өрссөн аялал хийдэг нь сүүлийн жилүүдэд бараг хэвийн үзэгдэл болоод байгаа. Дүрвэгчдийг зөөдөг усан онгоцнууд дийлэнхдээ хуучирч муудсан байдаг тул энэ мэт осол маш их гардаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18