​АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/28

АНУ-ын холбооны засгийн газар нь сүүлийн бараг 20 жил гүйцэтгээгүй байсан цаазаар авах ялыг ахин сэргээхээр шийдсэн тухай тус улсын Хууль зүйн яам мэдэгджээ. АНУ-ын Ерөнхий прокурор Уильям Барр нь засаршгүй гэмт хэрэгтэн гэж тооцогдож байгаа таван хүнийг цаазаар авах ялыг гүйцэтгэх тов гаргах тушаал буулгажээ.

Тэд хүн амины хэрэг, хүүхэд ба хөгшдийн тамласан, хүчирхийлсэн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс юм байна. Хууль зүйн яамны мэдэгдэлд "Бид шударга шүүхийн системээс гаргасан шийдвэрийг гүйцэтгэх үүргийг хохирогчид болон тэдний ар гэрийн өмнө хүлээсэн" гэж дурджээ. Батлагдсан төлөвлөгөө ёсоор цаазаар авах ажиллагаануудыг 2019 оны арванхоёрдугаар сарын 9-өөс 2020 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд гүйцэтгэнэ. Ялыг пентобарбитал судсаар нь тарих замаар гүйцэтгэх аж.

Цаазаар авахуулах хүмүүс нь нэг гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн цагаан арьстнуудыг дөвийлгөгч бүлгийн гишүүн Даниэль Льюис Ли, эмэг эхийг ач охиных нь хамт хөнөөсөн Лезмонд Митчелл, 16 охиныг хүчирхийлэн хэрцгийгээр хөнөөсөн Уэсли Иру Пурки, хоёр ойтой охиноо хүчирхийлэн хөнөөсөн Альфред Буржуа, таван хүн буудан хороосон Дастин Ли Хонкин нар юм байна.

Энэ хэрэгтнүүд өмгөөллийн давж заалдах ба шүүхийн дараах бүх л аргуудыг ашиглаад барсан тул цаазаар авахад нь юу ч саад болохгүй байгаа аж. Ялыг Индиана мужийн Террре Хот хотын шоронд гүйцэтгэнэ.

АНУ-ын холбооны засгийн газрын төвшинд цаазаар авах ялыг 2003 оноос хойш гүйцэтгээгүй байсан юм. Харин муж улсын эрх баригчид энэ ялыг гүйцэтгэх эсэхээ бие даан шийдэж байсан тул орон нутгийн төвшинд цаазаар авах ялыг үе үе хэрэглэж байжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18