​ЦАГ АГААРЫН УРД ХОЖИД ҮЗЭГДЭЭГҮЙ ЦАГ ӨӨРЧЛӨЛТ АЙСУЙ

О.Шүрэнцэцэг
2019/07/28

Ихээхэн хурдацтай явагдаж буй цаг агаарын өөрчлөлтийг судалсан олон улсын эрдэмтдийн бүлэг нь сүүлийн 2000 жил ажиглагдаагүй эрс өөрчлөлт гэж дүгнэсэн тухай "Science Alert" дурджээ.Бага мөстлөгийн эрин, дундад зууны үеийн цаг агаарын зохистой дулаарал зэрэг нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй одоогийн дэлхий дулаарлаас хамаагүй бага цар хүрээтэй явагдсан гэж эрдэмтэд үзэж байна. Мод, мөс, шүрэн арлын хуримтлал, агуйн хуримтлалаас авсан дээж, түүхэн баримт дээр тулгуурлан ийм дүгнэлт хийжээ.

Бага мөстлөгийн эрин нь дэлхийг бүхэлд нь хамарсан гэж үздэг энэхүү судалгааны явцад хүйтрэлт нь янз бүрийн цагт, дэлхийн өөр өөр газарт болсон цуврал үзэгдлүүдээс бүрдсэн бөгөөд нийтдээ дэлхийн талыг л хамарч байсныг тогтоожээ. Дундад зууны зохистой дулаарал ч мөн адил дэлхийн гадаргын ердөө 40 хувьд нь л агаарын хэм хамгийн өндөр болж байсан байна.

Гэтэл орчин үед явагдаж байгаа өөрчлөлт нь дэлхийн гадаргын 98 хувийг хамраад байна. Өрнөд Антарктидын хэсэг газарт л цаг агаарын өөрчлөлт нөлөөлөөгүй байгаа. Хамгийн гол нь цаг агаарын хямрал нь байгалийн жамаар тайлбарлах боломжгүй өргөн цар хүрээтэй явагдаж байгаа тул бүх үр дагаврыг нарийн тооцоход ихээхэн хүндрэлтэй аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18