​ХЯТАДЫН ШҮҮХ ХҮҮХДИЙН ЭСРЭГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ЭРС ХАТУУ ТЭМЦЭНЭ

Өнөрцэцэг
2019/07/25

БНХАУ-ын Дээд шүүхээс хүүхдийн эсрэг бэлгийн гэмт хэргийг тун ноцтой үр дагаварт хүргэдэг хамгийн жигшүүрт хэрэг тул цаазаар авах ялаар хайр найргүй цээрлүүлэх болно гэж мэдэгдсэн тухай "Синьхуа" агентлаг мэдээлж байна. Сүүлийн жилүүдэд ийм төрлийн хэрэг Хятадад илүү олон гарах болсон нь нийгэмд ихээхэн түгшүүр төрүүлээд байгаа тул ийм мэдэгдэл хийжээ.

Хятадын шүүхүүд 2017 оноос 2019 оны зургаадугаар сар хүртэл хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 8332 хэргийг авч хэлэлцэн хэрэгтнүүдэд хатуу ял ногдуулжээ.Энэ зуур Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яам нь онц ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдээд оргон зайлсан А зэрэглэлийн 50 гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээ тараасан байна. Тус яамнаас Хятадын иргэдэд хандан эдгээр хүмүүсийн талаарх чухал мэдээлэл өгвөл 100 мянган юаниар шагнана гэсэн байна. Залилан ба хүнд гэмт хэрэгт сэжиглэгдээд оргон зугтсан хүмүүсийг эрэн сурвалжлах кампанит ажлыг Хятад даяар явуулж байгаа аж. 2019 оны зургаадугаар сарын 14-өөс эхэлсэн энэхүү аяны хүрээнд одоогоор 57 мянга 106 оргодлыг баривчлаад байгаа аж. Эдгээрээс 7266 нь онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж эрэн сурвалжлагдаж байсан, 1350 нь 5 жил хүртэл хугацаагаар оргон зугтсан, 345 нь 10 ба түүнээс олон жил оргон зугтсан хүмүүс байжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18