ДЭМБ: 2030-2050 ОНД ХЭТ ХАЛУУНЫ УЛМААС ЖИЛ БҮР 38 МЯНГАН ХҮН АМИА АЛДАНА

Өнөрцэцэг
2019/07/25

Австрали, Европ, Америкийн судлаачид 2031-2080 оны хооронд 20 орны 412 гаруй засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрт хэт халалтаас үүдэлтэй нас барагсдын тоог урьдчилан тооцоолох загвар гаргасан байна. Хүлэмжийн хийн ялгарлын түвшин болон судалгаанд хамрагдсан бүс нутгийн хүн амын нягтрал хэр байх, уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэх болон дасан зохицох стратеги хэрэгжүүлсэн байдал зэргээс хамааралтайгаар хэт халалтаас үүдэлтэй нас баралтын тоо ирээдүйд нэмэгдэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоожээ. Монаш их сургуулийн Байгаль орчны эпидемиологи болон биостатистикийн дэд профессор Гуо Юуминг"Сүүлийн үед дэлхийн олон оронд хэт халалт болж, үүнээс үүдэн олон хүн нас барж байгаа нь энэ талаар судлах хэрэгтэйг анхааруулж байна. Хэрвээ бид уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон үүнд дасан зохицох арга зам олохгүй бол ирээдүйд хэт халалтаас үүдэлтэй нас баралт өснө" гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2030-2050 онд хэт халууны улмаас жил бүр 38 мянган хүн амиа алдана гэж тооцоолсон. Дэлхийн бүс нутгуудаас хойд Хятадын тал газарт (The North China Plain) энэ гамшиг хамгийн хүнд тусах гэнэ. 2100 он гэхэд 400 сая хүн оршин суудаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох энэ хэсэгт цельсийн 35 хэмээс дээш халж, иргэдийн амь насанд аюул учруулах төлөвтэй байгаа аж. Ази, Африк, Латин Америкт нийтдээ 1.1 тэрбум хүн санхүүгийн боломжгүйгээс сэрүүцүүлэгч (air condition- er), хөргөгч бүхий орчинд амьдарч чадахгүй байгааг өөр нэг судалгааны тоо баримт мөн харуулжээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18