​ОЛОН МЯНГАН ХҮН ЛОХ-НЕСС НУУРЫН МАНГАСЫН ЭРЭЛД ГАРНА

О.Шүрэнцэцэг
2019/07/24

Олон мянган хүн Лох-Несс нууранд амьдардаг гэх нууцлаг үлэмж биет амьтан, мангасын эрэлд гарахаар "Facebook"-оор дамжуулан нэгдээд байгаа тухай "BBC News" мэдээлж байна. "51-р бүс"-ийг дайрах хөдөлгөөнөөс санаа авсан 18 мянган хүн Лох-Несс нуурын нууцлаг үлэмж биетнийг хайхаар нэгдээд есдүгээр сарын 21-нд эрлийн ажиллагаа эхлүүлэхээр болсон байна.

Энэ мэдээ тархсаны дараагаар Усан дээр аврах ажиллагаа явуулах Британийн вангийн нийгэмлэг (RNLI) тус арга хэмжээний аюулгүй байдлыг хангах тал дээр ихээхэн санаа зовниж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Тус албанаас нуурын ус маш гүн, хүйтэн атал нууран дээр хуучирсан моторт завьтай цөөн хэдэн сайн дурын аврагчид ажилладаг тухай анхааруулжээ. Улмаар ийм олон хүн усанд шумбан эрэл хайгуул хийж эхлэхэд аюултай байдал үүсвэл шуурхай арга хэмжээ авч амжихгүй байж магадгүй гэсэн байна.

Америкийн Цэргийн нисэх хүчний сургалтын төв байрладаг "51-р бүс"-ийг олноороо дайрч эзлээд харь гарагийнханы тухай бүх нууцыг дэлгэх хөдөлгөөн интернетээр өрнөөд байгаа. Энэхүү цэргийн бааз нь өндөржүүлсэн хамгаалалттай, хууль бусаар нэвтрэх гэсэн хүмүүсийн эсрэг гал нээх эрхтэй. Иймд тус хөдөлгөөнийг зохион байгуулагчид нь олон мянган хүн зэрэг дайрвал бүгдийг нь буудаж чадахгүй цөөн хэдэн нь нэвтрээд бүх үнэнийг олж мэднэ гэцгээж байгаа юм. Одоогоор тус хөдөлгөөнд 500 мянган хүн нэгдээд байгаа бөгөөд дайралт есдүгээр сарын 20-ны шөнийн 3 цаг эхэлнэ гэж товлосон байгаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18