​ҮЕРЭЭС ДАЙЖСАН БАР АЙЛЫН БАЙШИНД ОРЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/23

Үерээс дайжсан бар айлын байшинд нуугдсан байгааг харуулсан фотог Энэтхэгийн Зэрлэг байгалийн сан Twitter хуудсан дээрээ байршуулсан байна.Нуугдсан бар нь Ассам мужийн Казиранга үндэсний дархан цаазат газарт борооны улирлын үеэр үерээс зугтсан аж. Борооны улирал эхлэхийн өмнө дархан цаазат газрын ажиллагсад зэрлэг амьтдыг аюулгүй газар руу нүүлгэхээр зэхэж байсан ч бар тэднээс өрссөн нь энэ аж.

Казиранг дархан цаазат газрын ажилтнууд ба малын эмч нар бар орсон айлд ирж, унтуулдаг тариагаар буудан барыг унтуулаад аюулгүй газар руу зөөжээ.Тус дархан цаазат газарт борооны улирлаар хэт их бороо орж, нийт талбайнх нь 95 хувь нь үерт автсан байна. Үүнээс болж дархан цаазат газраас хирс, заан, буга зэрэг амьтад үргэн дайжсан байна. Мөн үерийн улмаас улаан номонд орсон 83 амьтан амиа алдсан байсныг бүртгэн авчээ.Зөвхөн дархан цаазат газрууд гэлтгүй Энэтхэгийн зүүн өмнөд бүс нутаг бүхэлдээ үерт автаад байгаа. Үерийн улмаас хохирсон хүний тоо 19,6 саяд хүрсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 8 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 8 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 9 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 15 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25