​ЖУУЛЧДЫГ ХОРООСОН ХЭРЭГТНҮҮДЭД ЦААЗААР АВАХ ЯЛ ОНООВ

О.Шүрэнцэцэг
2019/07/22

Мароккод гадаадын жуулчин хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, тэр тухайгаа бичлэг хийж тараахаар завдсан гурван хэрэгтэнд шүүхээс цаазаар авах ял оноосон тухай "Deutsche Welle" мэдээлж байна.

Данийн Луиза Вестерагер, Норвегийн Марен Уеланди нарыг 2018 оны аравхоёрдугаар сард Мароккогийн Имлиль тосгоноос холгүй толгойг нь таслан хэрцгийгээр хөнөөсөн байхыг нь олсон байдаг. Мароккогийн цагдаа нар тусгай арга хэмжээ авсны хүчинд аллагыг үйлдсэн этгээдүүдийг баривчлаад байсан юм. Харамсалтайгаар амиа алдсан жуулчдын ар гэр нь Мароккогийн шүүхэд хандан хэрэгтнүүдэд ялын дээд хэмжээ ногдуулахыг шаардаад байсан. Мароккогийн шүүх хохирогсдын ар гэрийн шаардлагыг ёсоор болгосон төдийгүй тэдэнд нөхөн төлбөр болгож 2 сая дирхам буюу ойролцоогоор 200 мянган долларын нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргажээ.


Гэтэл гэмт этгээдүүдийн ар гэр нь ядуу тул хаанаасаа ингэж их мөнгө олж өгөх нь тодорхойгүй байна. Цаазаар авах ял авсан этгээдүүд нь хууль бус сүмийн номлогч 25 настай эрэгтэй, 27 настай мужаан, гэмт хэргийн видео бичлэгийг хийсэн 33 настай ажилгүй хүмүүс байж. Эднээс гадна тус гэмт хэрэгт тодорхой хэмжээгээр оролцсон бусад хэрэгтэнг 30 жил хүртэл хорих ял оноосон байна. Мөрдөн байцаах үеэр хэрэгтнүүдээс гэмт хэргийг үйлдсэн видео бичлэг илэрсэн нь шүүхэд гол нотлох баримт болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18