ЗЭСИЙН ИХ УУРХАЙД НЭМЭЛТ ЗАРДАЛ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН RIO TINTO-Д БЭРХШЭЭЛ ҮҮДЭЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/07/19

Rhiannon Hoyle

Дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг, Монголын өмнөд хэсгийн Говьд байрладаг уурхайн бүтээн байгуулалтын ажил төлөвлөж байснаас илүү зардалтай бас илүү хугацаа шаардахаар болж байгаа тухай "Rio Tinto" компани мэдэгдсэн байна.

Олборлолтын шинэ төлөвлөгөөө бэлдэж байгаа талаар компанийн зүгээс мягмар гарагт мэдээлж байсан ч бодит байдал энэ төлөвлөгөө нь дараа жилээс нааш бэлэн болохгүй бололтой.

"Rio Tinto"-ийн инновацийн тэргүүн Стивен Макинтош нь энэ талаар хэлэхдээ "Хөрсний нөхцөл нь тооцож байснаас илүү хүнд байсан" гэжээ.

Ийнхүү Оюу Толгойн олборлолтын явцад гүний уурхайн ашиглалтад орох хугацаа ойролцогоор хоёр жил орчим ухарч магадгүй гэсэн таамаг нь ойрын жилүүдэд нүүрлэнэ гэж таамаглаад байгааа зэсийн дэлхийн хэмжээний хомсдолыг улам лавшруулж магадгүй юм.

Зэсийг ухаалаг утаснаас эхлээд, цахилгаан машин, хүчдэл дамжуулах кабель хүртэл юм болгон ашиглагддаг бол Хятад ба Энэтэхгийн хүн амын орлого өсөхийг дагаа үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлт өссөөр байна.

Уугуул оршин суугчид нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг түүхэн уламжлалтай Монголд Хятадын хилээс холгүйхэн байрладаг Оюу Толгойд "Rio Tinto" нь 4000 футын уурхайн сүлжээ байгуулахыг хүсч байгаа юм. Гэтэл газрын гүний чулуулгийн онцлог нь нуранги үүсгэх аюулыг нэмэгдүүлж байгаагаас туннель барих нь улам их бэрхшээлтэй тулгарч эхэлжээ.

Бразилийн гүний уурхайд хоёр удаа хаягдал алдагдан их сүйрэл болсон, Африкийн зэсийн уурхайд хууль бусаар олборлолт явуулж байсан олон арван ажилчид амиа алдсанаас зэрэг хэргээс хойш уул уурхайн олборлолтын салбар дахь аюулгүй ажиллагаа нь бүр ч чухал болж хувираад байгаа.

"Rio Tinto"-ийн хувьд Оюу толгой төсөл нь Австрали дахь төмрийн хүдрийн олборлолтыг өргөтгөснөөс хойш явуулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь дэлхийн хэмжээнд ашигт малтмалын олборлолтын салбарт Ази тивд үйлдвэржилтийн эхний үе шатанд ажиглагдаж байсан нүүрс гэх мэт түүхий эдийн олборлолтоос хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ашиглагддаг материал руу шилжиж байгаагийн тусгал.

"Rio Tinto" нь 2023 оны зургаадугаар сараас өмнө гүний уурхайгаас тогтвортой олборлолт эхлэхгүй тухай мэдэгдсэн. Энэ бол өмнө нь гаргаад байсан тооцооноос бараг 30 сараар хожуу болж таарах нь төслийн нийт өртөг 1,9 тэрбум доллараар өсч, 7,2 тэрбум долларт хүрнэ гэсэн үг юм.

Ийм байдал "Rio Tinto"-ийн цэвэр ашигт түр зуур нөлөөлж болох бөгөөд хэрэв ингэвэл "Rio Tinto"-ийн удирдлага нь Оюу Толгойн баланс үнийг дахин шинэчилнэ. Тус компани нь наймдугаар сарын нэгэнд хагас жилийнхээ тайланг гаргахдаа үүссэн нөхцөл байдлын талаар хөрөнгө оруулагчдад танилцуулахаар төлөвлөжээ.

Уурхайг эзэмшигч "Оюун Толгой" ХХК -ийн 66 хувийг эзэмшдэг "Turquoise Hill Resources Ltd" компанийн хувьцааны 50,8 хувийг "Rio Tinto" нь эзэмшдэг тул төслийг удирддаг. Монголын засгийн газар нь 34 хувийг эзэмшдэг.

"Rio Tinto"-ийн зэсийн хэсгийн тэргүүн байсан Jean-Sébastien Jacques нь компанийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Оюун толгойн төслийг хянаж байсан.

Оюу Толгойд олсон ашгаа хэрхэн хуваах талаар Монголын Засгийн газартай үр дүнгүй хэлэлцээр хийж байсан арвин түүх бий. "Rio Tinto" нь 2013 оноос хойш зэсийг ил уурхайн аргаар олборлож байгаа ч хамгийн агуулга ихтэй хүдэрт хүрэхийн тулд газар доогуурх уурхай барих шаардлагатай болоод байгаа юм. Нийт ашигт малтмалын 80 хувийг нь ил аргаар авах боломжгүй гэж удирдлага нь үзэж байна.

Гүнийн уурхай ашиглалтад ормогц Оюу Толгой нь олборлолтоороо дэлхийд гуравдугаарт орох зэсийн уурхай болно гэж "Rio Tinto" тооцож байгаа.

Дэлхийн зэсийн ойрын 25 жилийн зэсийн хэрэгцээ нь сүүлийн 500 жилийн турш нийт олборлосонтой тэнцүү болох тул "Rio Tinto"-ийн төслийн ач холбогдол чухал хэвээр байх болно. Хятадын эдийн засаг ба хөгжиж буй зах зээлүүд, дэлхийн хүн ам ба дундаж давхарга зэргийн өсөх хэтийн төлөвөөс үүдэн ийм дүгнэлт гарч байгаа.

Дэлхийн зэсийн үйлдвэрлэл нь жилдээ 25 сая тоннн байдаг ч "International Copper Study Group" /Зэс олборлогч ба хэрэглэгч орнуудын байгууллага/ -ийн олон улсын судалгааны багаас гаргасан тооцоогоор зэсийн дутагдал энэ жил 190 мянган тонн хүрч, 2020 онд 250 мянган тоннд хүрнэ. Дараагийн арван жилийн турш энэхүү дутагдал улам л гүнзгийрнэ гэж олон судлаач үзэж байна.

"Rio Tinto"-ийн өөр нэг төсөл болох "BHP Group Ltd" компанитай хамтарсан Аризона муж дахь зэсийн уурхай нь дараагийнг арвын жилийн дунд үе эсвэл түүнээс ч хойш ашиглалтад орохоор байгаа. Мөн тун саяхан Австралид илрүүлсэн"Winu" нэртэй орд газарт өрөмдлөгө хайгуулын ажил үргэлжилж байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 3 цагийн өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 5 цагийн өмнө
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 5 цагийн өмнө
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 5 цагийн өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 6 цагийн өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 6 цагийн өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 7 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 8 цагийн өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 8 цагийн өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 9 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна 10 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 11 цагийн өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 11 цагийн өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 12 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 12 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 12 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 12 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа Өчигдөр