Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар Ц.Ганзориг томилогдлоо. Өмнөх дарга Ө.Золбаяр МАН-ын Нарийн бичгийн даргаар томилогдсоны дараа судал нь эзгүй болоод байсан юм.
Ц.Ганзориг өмнө нь Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Сүүлд АНУ-ын Чикаго хот дахь Ерөнхий консулын газарт дэд консулаар ажиллаж байгаад эх орондоо иржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна