ТОЛГОЙГООРОО НИЙЛСЭН СИАМ ИХРҮҮДИЙГ САЛГАХ МЭС ЗАСАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ


Лондоны эмнэлэгт толгойгоороо нийлж төрсөн сиам ихрүүдийг салгах тун хүнд цуврал мэс заслыг 100 гаруй эмч, сувилагч нар амжилттай хийж гүйцэтгэсэн талаар "BBC News" мэдээлж байна.

Пакистанд төрсөн Улла овогт Сафа ба Марва гэсэн хоёр ихэр охинд хийсэн хагалгаа тун хүнд байсныг эмч нар онцолжээ. Хагалгаа хийхийн өмнө орчин үеийн технологи ашиглан охидын толгойн гурван хэмжээнд хуулбар хийж маш нарийн судалсан байна. Анхлан 2018 оны аравдугаар сард охидуудад мэс засал хийхдээ тархи ба тараагуур судаснуудыг нь салгасан юм байна. Ахиад сарын дараа хураагуур судалснуудад нь хагалгаа хийж салгахад охидын бие нэг хэсэг мууджээ.

Гэвч аз болж ихрүүдийн бие удалгүй сайжирсан тул эмч нар толгойг нь салгах сүүлийн хагалгааг хийхээр зорилглосон нь ийнхүү амжилттай болжээ. Охидын өөрсдийнх нь ясыг ашиглан гавлыг нь нөхөн сэргээсэн аж. Одоо тэд Лондоны эмнэлэгт физик эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд дараа жил эх орондоо буцна.

Өндөр үнэтэй хагалгаа хийхийг мөнгийг Пакистаны нэгэн бизнесмен гаргасан байна. Охидод тохиолдсон гажуудал нь тун ховор, сиам ихрүүдийн ердөө 2-6 хувьд нь л тохиолддог. Ингээд зогсохгүй ийм ихрүүд гол төлөв нэг хоногоос илүү амьдардаггүй.

Үүний өмнө толгойгоороо нийлсэн Суринамын ихрүүд эмч нарын 10 жил л амьд явна гэсэн таамгийг эвдэн 18 нас хүрсэн тухай мэдээлэл гарч байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр