​ЗӨВЛӨЛТИЙН ЦӨМИЙН ТОРПЕД БҮХИЙ ЖИВСЭН ШУМБАГЧИЙН ИХ БИЕД ЭВДРЭЛ ГАРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/12

Норвегийн тэнгист живсэн Зөвлөлтийн К-278 "Комсомолец" цөмийн шумбагч онгоцны их бие гэмтсэн тухай Норвегийн "The Barents Observer" сонин мэдээлж байна. Тус сонинд бичихдээ "Алсын удирдлагатай шумбагч төхөөрөмжөөр авсан зураг дээр шумбагч онгоцны урд хэсэг ихээхэн гэмтэлтэй байгаа нь харагдаж байна. Цөмийн цэнэгт хошуу бүхий торпедууд нь яг энэ хэсэгт хадгалагдаж байсан" гэжээ.

Цөмийн торпедийн цэнэгт хошуунд ашигласан плутоний -239 элементийн хагас задралын үе нь 24 мянган жил тул аяндаа аюулгүй болно гэж найдалтгүй. Гэтэл цөмийн цэнэгт хошуу хийсэн плутони нь шумбагчийн их биеийг хийсэн титантай урвалд орон элэгдэлд орж магадгүй гэж болгоомжилж байгаа аж.

Оросын цэргийн шинжээчид нь Норвегийн талыг Зөвлөлтийн цөмийн зэвсгийн нууцыг олж мэдэх гэхдээ шумбагчийн их биеийг гэмтээснээс ийнхүү Норвегийн тэнгисийн ус цацраг идэвхт бодисонд хордох аюул нүүрлэсэн байж болзошгүй тухай мэдэгждээ. Одоогоор живсэн шумбагчийн эргэн тойрон дахь цацраг идэвхийн хэмжээ нь зөвшөөрөгдсөн түвшинээс 800 мянга дахин өндөр байгаа тухай мэдээлж байна. Гэвч шумбагч нь загас, ургамал үгүй их гүнд живсэн тул загасчлал, аялалд аюулгүй гэж үзэж байгаа аж.

Зөвлөлтийн К-278 "Комсомолец" шумбагч нь 1989 оны дөрөвдүгээр сарын 7-нд Норвеги тэнгист 1680 метрийн гүнд живсэн байдаг. Осол гарах үеэр шумбагч дээр алба хааж байсан багийн 69 гишүүнээс 42 нь амиа алдсан. Шумбагчийн долоодугаар хэсэгт түймэр гарсны улмаас сүйрэл болж живжээ. Энэхүү шумбагч нь тухайн үедээ хамгийн шинэд тооцогдож байсан бөгөөд 1027 метрийн гүнд шумбан дэлхийн дээд амжилт тогтоож байсан юм. К-278 "Комсомолец" нь цөмийн хүчээр ажилладаг нэг хөдөлгүүртэй, цөмийн цэнэгт хошуу бүхий хоёр торпедоор зэвсэглэсэн байж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр