ЛИВИЙН НИЙСЛЭЛИЙН ТӨЛӨӨХ БАЙЛДААНД МЯНГА ГАРУЙ ХҮН ҮРЭГДЭЭД БАЙНА


Ливийн нийслэл Триполийн орчимд дөрөвдүгээр сараас эхлэн явагдаж байгаа байлдааны үеэр хамгийн цөөөндөө 1048 хүн алагдаж, 5,5 мянган хүн шархадсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ливи дэх салбар өөрийн Twitter хуудсандаа мэдэгджээ.

Долоодугаар сарын 3-нд Ливийн Үндэсний армийн байлдааны онгоц Триполи хотыг бөмбөгдсөний улмаас дүрвэгсдийн хуаранд орогноод байсан 40 хүн амиа алдаж, 80 хүн шархадсан байна.

Ливид 2011 онд иргэний дайн дэгдсэн бөгөөд 1969 оноос хойш удирдаж байсан Муаммар Каддафи дайны үеэр алагдсан төр эргэсэн. Гэвч үүний дараагаар Ливид хүсэн хүлээж байсан ардчилсан үйл явц огт өрнөөгүй. Ливи нь де факто нэгдмэл улс байхаа больж, цэргийн янз бүрийн бүлэглэлүүдийн мэдлийн бүсүүдэд хуваагдсан. Эднээс Триполи хотыг хянаж байгаа Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг нь Өрнөдийн орнууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ Засгийн газрын гол өрсөлдөгч нь Тобрук хотод төвтэй Хафтараар маршалаар удирдуулсан зэвсэгт хүчин. Сүүлийн хэдэн сарын турш Хафтарын хүчин нь Саудын Аравиас зэвсэг, техникийн ихээхэн дэмжлэг авч Триполийг эзлэхээр ажиллагаа явуулж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр