ИРГЭДИЙГ ХУУЛЬ БУС ХУДАЛДАА ЭРХЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2019/12/25

Шадар сайд Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэхэд ажиллалаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил хийгдэж тойрсон гэрэлтүүлгийг бүрэн дуусгасан бөгөөд автомат удирдлага суулгаж өгсөн, бие засах газрын тоог нэмэгдүүлсэн гэх зэргээр төлөвлөсөн ажлууд хийгдэж дуусчээ.Наадмын үйл ажиллагаа Урианхай сурын харваагаар эхлэн явагдаж байгаа хэдий ч цэнгэлдэх тойроод шинээр 7 барилгын ажил явагдаж байна. Баяр наадмын хүрээнд маргаашнаас барилгын ажлыг бүрэн зогсооно гэлээ. Ирэх жилүүдэд төв цэнгэлдэхэд наадмын үйл ажиллагаа явуулахад улам хүндрэлтэй болж байгаатай холбогдуулан наадам хийх шинэ цэнгэлдэх хүрээлэнг барих ажлыг нэн шаардлагатай эхлүүлэх хэрэгтэй болж байна. Энэ хүрээнд Яармаг болон Хүй долоон худгийн алинд нь шинэ цэнгэлдэх хүрээлэн барих талаар асуудал яригдаж байгаа гэв. Маргааш Хүндэтгэлийн концертын болон нээлтийн тоглолтын бэлтгэл хангагдсан эсэхтэй танилцах юм байна.

Мөн МХЕГ-аас Төв цэнгэлдэхэд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа цэгүүдэд хяналт шалгалт хийн ажиллах бөгөөд нийт 400 цэгт худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгожээ. 350 цэгт хуушуурын худалдаа, 50 цэгт барааны худалдаа эрхлэх зөвшөөрөл олгосон /нарны малгай, нүдний шил, хүүхдийн тоглоом зарах/ байна. Хуушуурын зөвшөөрлийг дан аж ахуйн нэгж, байгууллагуудад өгсөн нь технологийн тогоочтой байх мөн технологийн дагуу боловсруулсан баталгаатай хүнсээр иргэдийг хангах үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Дээрх ажлын хүрээнд 400 байцаагч 24 цагаар ажиллах бөгөөд шөнийн цагаар хууль бусаар орж ирдэг худалдааг бүрэн таслан зогсоож шууд устгалд оруулан торгууль тавих учраас иргэдийг цаг мөнгөө үрж хууль бус худалдаа эрхлэхгүй байхыг анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 5 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 7 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21