ИРАНЫ ЭСРЭГ АНУ-ЫН ТҮРЭМГИЙЛЭЛ ТРАМПААС ӨМНӨ ЭХЭЛСЭН

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

31 жиийн тэртээ Персийн буланд америкчуудын унагсан "Airbus" онгоцны 290 зорчигчийн дурсгалыг хүндэтгэх ёслол Иранд болсон тухай "Associated Press" мэдээлэв.Амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд ньпуужинд оногдсон онгоц Персийн булангийн усанд унасан хэсэгт цэцэг өргөж дурсгалыг хүндэтгэсэн байна.Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор Ираны Гадаад харилцааны сайд Мохаммад Жавад Зариф "Тwitter" хуудсан дээрээ "Ираны эсрэг АНУ-ын түрэмгийлэл Трампаас өмнө эхэлсэн" гэж бичжээ.

1988 оны долоодугаар сарын 3-нд Тегеран – Бендер – Аббас – Дубай чиглэлээр Персийн булан дээгүүр нисч явсан "Iran Air"компанийн "Airbus A300B2-203" зорчигч тээврийн онгоцыг агаарт хөөрснөөс 7 минутын дараа Америкийн "Vincennes" байлдааны усан онгоц пуужин харван унагасан юм. Энэхүү сүйрлийн улмаас онгоцонд зорчигч 290 хүн амиа алдсан. Тухайн үеийн Амеркийн эрх баригчид зорчигч тээврийн онгоцыг локаторт Ираны Цэргийн нисэх хүчний "F-14" сөнөөгч онгоцтой адил харагдсан учир ташаарч оносон гэж тайлбарлаж байв. Иран нь энэ хэргийг НҮБ-ын Олон улсын шүүхэд өгөхөд америкчууд шүүхээс гадуур тохиролцоо хийн амь үрэгдсэн хөдөлмөрийн чадвартай хүн болгоны ар гэрт 300 мянган доллар, тэжээлгэгч хүн бүрийн ар гэрт 150 мянган доллар төлснөөр асуудлыг шийдсэнд тооцсон байдаг. Америк нь Иранаас албан ёсны уучлал гуйхаас татгалзсан байдаг. Тухайн үед дэд Ерөнхийлөгч байсан эцэг Жорж Буш "Ямар ч баримт байлаа гээд би АНУ-ын өмнөөс хэзээ ч уучлалт гуйхгүй" гэж хэлж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр