ФРАНЦЫН ТЭРБУМТНУУД ХАМГИЙН ХУРДАЦТАЙ БАЯЖИЖ БАЙНА


Францын хамгийн баянд тооцогддог хүмүүс 2019 оны эхний зургаан сарын дотор нийт хөрөнгийн хэмжээгээ 78 тэрбум доллараар өсгөсөн тухай "Bloomberg" агентлаг мэдээлж байнаа.

"Bloomberg Billionaires Index"-т орсон 14 тэрбумтан нийт хөрөнгөө 35 хувиар өсгөөд амжижээ. Ингэснээр франц тэрбумтнууд нь Хятадын тэрбумтнуудаас 17 хувиар, америк тэрбумтнуудаас 15 хувиар хурдан баяжсан байна. Тухайлбал, "Louis Vuitton", "Moët", "Hennessy" зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг "LVMH"-ийн эзэн Бернар Арно нь хагас жилийн дотор 34 тэрбум долларын орлого олсон. Францын болон дэлхийн хамгийн баян эмэгтэй гэгддэг Франсуаза Бетанкур Мейерс нь 10,7 тэрбумаар баяжсан. Харин "Kering" компанийг үүсгэн байгуулагч Франсуа Пино нь 2019 он гарснаас хойш хөрөнгөө 8,21 тэрбум доллараар нэмэгдүүлж чаджээ.

Баялагийнхаа өсөлтийн хурдаар францчуудад дөхсөн нь Тайландын тэрбумтнууд бөгөөд тэд нийт хөрөнгөө 33 хувиар өсгөсөн бол сингапур ба япон тэрбумтнууд тус бүр 24 хувиар хөрөнгөө өсгөсөн байна.

Гэхдээ 2019 онд хөрөнгөө хамгийн ихээр буюу 60 хувиар өсгөсөн тэрбумтан нь Нигерийн Алике Дангонте болж. Тэрээр 2019 онд сүйхээтэй ажилласнаар хөрөнгөө 16,8 тэрбум доллар болгож чадсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18