ШВЕДИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН ЦАЛИНГ НЭМНЭ


Шведийн Ерөнхий сайд Стефан Лёвены цалинг долоодугаар сарын 1-ээс нэмэх гэж байгаатай холбогдуулан тус улсын "Nyheter24" сайт бусад орны төрийн тэргүүнүүдийн цалинг сонирхон харьцуулж үзжээ.

Шведийн Ерөнхий сайдын сарын цалин 172 мянган крон (ойролцоогоор буюу 48,1 сая төгрөг) байснаа 4000 кроноор нэмэгдэнэ гэсэн байна. Ингэснээр Ерөнхий сайд нь сард 176 мянган крон буюу жилийн 2 112 000 кроны цалинтай болж байна. Ерөнхий сайд цалин нь нэмэгдэж байгааг "хэтэрхий их" гэж тайлбарлаж байсан билээ.

Тэгвэл Дональд Трамп Ерөнхийлөгчийн албыг хашихдаа жилийн 400 мянган долларын цалин авдаг. Тэрээр Ерөнхийлөгч болсон цагаасаа цалингаа янз бүрийн төрийн департамент, байгууллагуудад хандивлаж байсан. Энэ хавар гэхэд л Үндэснйи аюулгүй байдлын яаманд 100 мянган доллар бэлэглэсэн тухай "CNN" мэдээлж байсан.

Харин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нь Стефан Лёвенаас бага цалинтай. Орбан нь 2010 оноос Унгарын Засгийн газрыг тэргүүлж байгаа. Удирдлагын авторитар хэв маягийг баримтлан, төрийн аппаратыг маш хатуу хянадаг гэдгээрээ зартай тэрээр жилийн 21 сая форинтын цалинтай гэж "Daily News Hungary" бичсэн байсан. Энэ бол ойролцоогоор 184 сая төгрөг.

Оросын Ерөнхийлөгч Путин ч Шведийн Ерөнхий сайдаас бага цалинтай. Путин Оросын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдоод ажиллаж байгаа. "Forbes" сэтгүүл түүнийг 2013-2016 онуудад дөрвөн жил дараалан дэлхийн хамгийн нөлөөтэй хүнээр тодруулж байлаа. Гэхдээ л түүнд таагүй ханддаг хүн мундахгүй. 2018 онд Путины цалин хоёр дахин багассан тухай "Euronews" мэдээлж байв. 2018 онд тэрээр 8 600000 рублийн цалин авчээ. Энэ нь 2017 оныхоос ойролцоогоор хоёр дахин бага юм. Хэрэв үнэн бол яалт ч үгүй Стефан Лёвенаас бага цалинтай. Путин өөрийгөө 2 500000 крон (17 500000 рубль)-н хөрөнгөтэй гэж мэдэгдсэн.

Германы Канцлер Ангела Меркелийн цалин харин Лёвеныхаас өндөр. Меркелийг дэлхийн хагийн нөлөөтэй эмэгтэй ч гэж нэрлэдэг. Германы "Merkur" сонин Меркелийн цалин сарын 18000 евро гэсэн. Энэ бол жилийн 216 мянган евро буюу ойролцоогоор 653 сая төгрөгийн цалинтай гэсэн үг. Ангела Меркель нь Канцлерын цалингаас гадна Бундестаг буюу парламентад суудалтай гэж сард 4500 еврогийн цалин давхар авдаг.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны цалин Лёвенийхаас бага. Францын Ерөнхийлөгчдийн цалин 2012 онд ихээхэн хасагдсан. Дээр нь Макрон рейтингээ өсгөх гэсэндээ цалингаа нэмүүлэхээс сайн дураар татгалзсан. Францын "Connexion" сонины мэдээлснээр Макрон нь сардаа 15000 еврогийн цалинтай байгаа нь Шведийн Ерөнхий сайдынхаа ялихгүй бага.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр