КОНСУЛ Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХЫГ МОНГОЛЫН ТАЛААС ХҮСЛЭЭ

Н.Мижидмаа
2019/06/26

Эх орноо төлөөлөн гадаад улсад ажиллах консулууд онц ноцтой хэрэгт холбогдон Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд шороотой хутгаж байгаа асуудлаар бид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулан хүргэж байсан. Туркын Стамбул хотод суух консулын хоёр ажилтан хар тамхины хэрэгт холбогдохын зэрэгцээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа консул Д.Мөнх-Эрдэнэ автомашины наймааны асуудалд холбогдсон нь энэ ярилцлагын үеэр ил болсон юм. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Landrover /A005Y9/ болон Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй гурван Benz /A395NH, A1234, A1137N/ автомашиныг хууль бусаар хил нэвтрүүлж худалдаалсан хэрэгт Д.Мөнх-Эрдэнийг сэжиглэн шалгаж байна. Энэ хэрэг үүссэн цагаас хятадын тал удаа дараа Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Контрабандтай тэмцэх газрынхан мөрдөн шалгаж, баримтжуулах ажиллагаанд хамтарч ажиллахыг хүссэн боловч өнөөдрийг хүртэл бодит хариу ирээгүй байгаа аж.

Монголын тал Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн эдлэх онцгой эрх ямбыг цуцлах тухай албан бичгээр хятадын талд мэдэгдэж, БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу мөрдөн шалгаж, баримтжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөх шаардлага хүргүүлж байна. Машины ченж консулыг эргүүлэн татаж, хариуцлага тооцох асуудлаар салбарын сайд Д.Цогтбаатар "Энэ хэргийг Монгол Улс үйлдээгүй. Хувь хүн холбогдсон учир хувь хүний байр сууриар хэргээ шалгуулж, асуудлаа шийдэх ёстой. Үүнээс өмнө Монгол Улс консулаа эргүүлэн татвал гэмт үйлдлийг нь хаацайлсан мэт асуудал олон улсын түвшинд яригдана" гэсэн тайлбарыг хэлсэн байдаг. Консул Д.Мөнх-Эрдэнийн хууль бусаар хил давуулан зарсан автомашинуудыг худалдан авсан хятад иргэдийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьж шалгаж байгаа аж. Гэтэл Монгол Улсын консул ямар ч хариуцлага хүлээдэггүй, ажлаа хийсээр байгаа нь хувь хүний гэхээс илүүтэй улсын хариуцлагагүй, гадаад орны хуулийг хүндлэхгүй байгаагаар илэрч байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18