G20-ЫН УУЛЗАЛТЫН ӨМНӨ ЯПОН БА ӨМНӨД СОЛОНГОСЫН ХАРИЛЦАА САЙЖИРСАНГҮЙ

Н.Мижидмаа
2019/06/26

Их хорь"-ийн чуулга уулзалт хэзээ мөдгүй эхлэх гэж байхад тус арга хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг Япон ба Өмнөд Солонгос хоорондын харилцаа таагүй хэвээр байгаа тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ.

Өмнөд Солонгосын зүгээс "Их хорь"-ийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Мун Жэ Ин ба Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хооронд уулзалт зохион байгуулах тухай санал гаргасан ч Японы тал хариу өгөөгүй байна. Ингэснээр хоёр улсын тэргүүн чухал арга хэмжээний үеэр уулзалдах болвол зөвхөн Японы талаас хүссэн цагт уулзах боломжтой болсон байна.

2018 онд Өмнөд Солонгосын Дээд шүүх нь Японы "Nippon Steel & Sumimoto Metal" компанийг дэлхийн хоёрдугаар дайны үеэр үйлдвэрт нь албадлагаар ажиллаж байсан дөрвөн солонгос хүнд тус бүр 87 мянган долларын нөхөн төлбөр өгөх шийдвэр гаргасан юм. Үүний хариуд Токоио нь албан ёсны эсэргүүцэл илэрхийлснээр хоёр улсын харилцаа таагүйтсэн.

Мөн 2018 онд Өмнөд Солонгосын Дээд шүүх нь Японы Нагоя хот дахь "Mitsubishi" компанийн үйлдвэрт албадлагаар ажиллаж байсан гэх олон арван солонгосчуудад нөхөн төлбөр өгөх шийдвэр гаргахад Японы компани арга буюу тус бүрт нь 130 мянган доллар төлж байсан билээ.

Япон улс нь 1965 онд Солонгосын хойгийг колончилж байсны нөхөн төлбөр гэж 500 сая долларыг төлснөөр дайны үеийн албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдсэн гэж үздэг ч солонгосчууд нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэл гаргасан хэвээр байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18