ХЯТАДАД “ЗУНЫ ДАВОС” ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/06/26

Хятадын Ляонини мужийн Далянь хотноо долоодугаар сарын эхээр XIII "Зуны Давос" эдийн засгийн форум эхлэх гэж байна. Энэхүү томоохон арга хэмжээнд Хятадын талаас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн Ли Кэчан оролцохоор болсон тухай Хятадын Гадаад харилцааны яам мэдэгджээ.

Хятадын Ерөнхий сайд нь арга хэмжээг нээн үг хэлсний дараагаар Давосын дэлхийн эдийн засгийн форумын тэргүүлэгч Клаус Шваб болон оролцох гадаадын удирдагч нартай уулзана. Мөн бизнес, хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзах юм байна.

Энэ удаагийн форум нь "Манлайлал 4.0: Даяарчлалын шинэ эринд амжилттай байх" гэсэн уриан дор явагдах бөгөөд дэлхийн 100 гаруй орны 2000 гаруй улстөрч, бизнесмэн, эрдэмтэд, сэтгүүлчид оролцох юм.

Швейцарийн Давос дахь эдийн засгийн форумыг зохион байгуулагч Клаус Шваб нь 2005 онд тус арга хэмжээтэй адил түвшний эдийн засгийн арга хэмжээг Хятадад зуны улиралд зохион байгуулж байх саналыг гаргасан байдаг. Энэ саналын дагуу 2006 оны зургаадугаар сард Бээжин хотноо Дэлхийн эдийн засгийн форумын төлөөлөгчийн газрыг байгуулж, 2007 оноос Хятадын аль нэгэн хотод дэлхийн олон орны удирдагч нар уулздаг уламжлалтай болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18