ХО ШИ МИНИЙ ЗАНДАШУУЛСАН ЦОГЦСЫГ СЭРГЭЭХ АЖИЛД ОРОСУУД ОРОЛЦОНО

Н.Мижидмаа
2019/06/26

Коммунист Вьетнамыг үүсгэн байгуулагч Хо Ши Миний занданшуулсан цогцосны хадгалалтыг сайжруулах багийн бүрэлдэхүүнд Оросын дөрвөн эрдэмтэн багтсан тухай "Antaranews" мэдээлж байна.

Хо Ши Минийг нас барсны дараа 1969 онд цогцсыг нь занданшуулж, Зөвлөлтийн тусламжтай байгуулсан тусгай бунханд, шилэн хоргоны цаанаа хүндэтгэн хадгалдаг болсон. Жил болгон олон мянган вьетнамчууд, гадаадын жуулчид Хо Ши Миний бунханыг үзэж сонирхохоор ирдэг болсон тул бэлэг тэмдэг, үзэл суртлын гэхээс илүүтэйгээр аялал жуулчлалын шоу үзүүлбэр болж хувирсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй гэсэн яриа гарах болсон.

Шинжээчдийн баг бүрдүүлэх тухай тушаалд "Эрдэмтэдийн зөвлөл нь тэргүүлэгч Хо Ши Миний бие ба эд эрхтэнүүдийг хадгалахад шаардлагатай төлөвлөгөө боловсруулах ёстой" гэжээ.

Зөвлөлт улсыг үүсгэн байгуулагч Ленины цогцсыг коммунизмын үзэл үүрд мөнх байхын бэлгэдэл болгон 1924 онд занданшуулж, бунханд хадгалах болсоноос хойш коммунист дэглэм ноёлж байсан болон одоо ч байгаа улсуудад өөрсдийн удирдагчдаа нас барсны дараа занданшуулан бунхалдаг болсон. Жишээлбэл, коммунист Хятадыг үүсггэн байгуулагч Мао Зэдун, Хойд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ир Сен нарын цогцсыг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар занданшуулсан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18