ТУРКИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АЛАН ХЯДАГЧИДТАЙ ХОЛБООТОЙ СУРГУУЛИЙГ ХААЛАА ГЭЖ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Н.Мижидмаа
2019/06/26

Туркийн Гадаад харилцааны сайд Мэвлют Чавушоглу нь тус улсад алан хядах гэж тооцогддог "ФЕТО" бүлэглэлтэй холбоотой сургуулийг цаг алдалгүй хаалаа гэж Руанда улсын эрх баригчдад албан ёсны талархал илэрхийлсэн тухай "Anadolu Ajansi" агентлаг мэдээлэв.

Чавушоглу нь Руандагийн Гадаад харлцааны сайдтай хамтарсан хэвлэлийн бага хурал хийхдээ "Руандын эрх баригчид энэ сургуулийг цаг алдалгүй хаасан явдал биднийг болон турк ард түмнийг аз жаргалтай болголоо" гэжээ.

АНУ-д улс төрийн цагаачаар амьдарч байгаа Туркийн шашны номлогч Фэтхуллах Гюлэний удирддаг "ФЕТО" байгууллагыг Туркийн эрх баригчид алан хядах үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг. Учир нь, 2016 оны долоодугаар сард Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлогыг Фэтхуллах Гюлэний заавраар "ФЕТО" байгууллагын гишүүд зохион байгуулсан гэж нотолдог. Иймд тус байгууллагатай холбоотой хүмүүсийг олноор нь илрүүлэн баривчилсан, хилийн чанадад дахь үйл ажиллагааг нь хязгаарлах, таслан зогсоох арга хэмжээг эрчимтэй явуулдагийг нэг жишээ нь энэ. Гюллений "ФЕТО" сан нь Төв болон Дундад Ази, Африкийн лалын шашинд орнуудын боловсролын өргөн хүрээтэй хөрөнгө оруулалт хийгээд удаж байгаа тул тус төвийн байгуулсан сургуулиудыг тэр болгон хааж чадахгүй байгаа.

Монголд үйл ажиллагаа явуулдаг "Эмпати" сургуулийг ч Фэтхуллах Гюллений сангаар дамжин байгуулагдсан тул алан хядагчидтай холбоотой, үйл ажиллагааг нь хаавал зохистой гэсэн мэдээллийг Туркийн талаас нэг бус удаа өгч байсан.

Туркийн эрх баригчид өөрсдөө ч зүгээр суулгүй "ФЕТО" бүлэглэлтэй холботой хүмүүсийн илрүүлэн баривчилсан хэвээр байна. Хоёр өдрийн өмнө л гэхэд армид алба хаадаг 36 хүнийг тус байгууллагатай холбоотой гэж сэжиглэн баривчилсан тухай "Anadolu Ajansi" мэдээлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18