ГҮРЖИЙН НИЙСЛЭЛД ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

Өнөрцэцэг
2019/06/23


Гүржийн нислэлд өчигдөр дэгдсэн эмх замбараагүй байдал намжсангүй үргэлжилсээр байна. Хоёр өдрийн өмнө Гүрж-Оросын парламент хоорондын чуулганы хуралдааны үеэр Оросын Думын гишүүн С.Гаврилов хуралдааныг нээхдээ оросоор ярьсан, Гүржийн парламентын даргын суудалд суусан гэдэг шалтгаанаар гүржийн сөрөг хүчнийхэн парламентын ордон руу дайран орсоноор эмх замбараагүй байдал дэгдсэн билээ.

Хэт үндсэрхэг үзэлтнүүд ба "Нэгдсэн Гүрж", "Үндэсний нэгдмэл нам" гэсэн сөрөг хүчнийхэн анхандаа Оросыг үзэн ядсан уриа хашхиран, Оросын парламентын гишүүдийг тууж байснаа огт өөр мэдэгдэл хийгээд эхэлсэн. Тэд Гүржийн одоогийн эрх баригчид Орост худалдагдсан гээд Парламентын дарга, ДХЯ-ны сайд, Аюулгүй албаны дарга гэсэн гурван албан тушаалтныг нэн даруй огцрох, парламентыг тараагаад ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж эхэлсэн. Улмаар шаардлагыг нь биелүүлээгүй цагт тарахгүй гээд парламентын ордон руу дайрч довтолсон хэвээр байна.

Эрх баригч нам одоогоор буулт хийж парламентын даргыг огцруулжээ. Харин ДХ сайд, Аюулгүй албаны дарга нарыг огцруулах эсэх, парламентыг тараах эсэх нь тодорхойгүй байна.

Энэ дуулианаар Гүржийн Ерөнхийлөгч Беларусьт хийж байсан айлчлалаа зогсоон нутагтаа яаралтай буцаж ирсэн. Ирсэн даруйдаа улсад нь үүсээд байгаа бүхэнд Оросыг буруутгасан. Ингэснээр эрх баригч нам ч тэр сөрөг хүчин ч тэр хоёул энэ бүх үймээн самууны гол буруутан гэж буруутгалаа.

Оросын Гадаад харилцааны яам мэдэгдэл хийж иргэдээ Гүрж рүү аялахаас зайлсхийхийг зөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр