ГЕРМАНЫ ТҮҮХЭНД ХАМГИЙН ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАР ТАМХИ ИЛРҮҮЛЭН СААТУУЛЖЭЭ

Н.Мижидмаа
Өчигдөр

Германы гаалийн ажилтнууд Польштой залгай хилийн шалган нэвтрүүлэх дээр Германы түүхэн дэх хамгийн их хэмжээний хүнд хар тамхи илрүүлсэн тухай "Berliner Morgenpost" мэдээлсэн байна. Киргизээс Бельги руу явсан ачааны машинд үзлэг хийхэд 670 кг герион илэрчээ.

Гүржийн дугаартай ачааны машиныг Туркийн жолоч барьж явсан бөгөөд түүнийг баривчлан хориод байгаа аж.

Машины ачаа нь "Туркийн зөгийн бал" гэсэн дагалдах бичигтэй байсан тул Европын холбооны нутаг руу хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэх үед нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийх ёстой атал Беларусь Литвагийн хил дээр нарийн үзлэг хийлгүй нэвтрүүлжээ.

Харин Польш ба Германы хил дээр нь машинд ачиж яваа "турк зөгийн бал" нь үнэн хэрэг дээрээ ямар бараа болох талаар урьдчилан мэдээ авсан Германы цагдаа, гаалийн ажилтнүүд илүү няхуур байж бүх л үзлэг шалгалтыг зохих ёсоор хийгээд саатуулсан байна. Хэд хоногийн өмнө Нидерландад өөр нэгэн гэмт хэргийн мөрдөн байцаалтын үеэр баривчлагдсан хүн энэ талаарх мэдээллийг өгсөн байжээ.

"Турк зөгийн бал" гэж нууж явсан хар тамхи нь "Аллахын нулимс" гэж нэрлэгддэг шингэн героин байсан. Энэхүү шингэн героиныг хэдэн жилийн өмнө Афганистаны хар тамхи үйлдвэрлэгчид зохиосон. Ийм шингэн хэлбэртэй героиныг янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн, шүүс эсвэл техникийн шингэн гэж далдлан зөөхөд хялбар байдаг аж. "Аллахын нулимс"-ыг анх 2008 онд хууль хяналтынхан илрүүлэн хурааж авснаар ийм төрлийн хар тамхи байдаг гэдгийг мэдэж авсан байдаг.

Жилийн өмнө Киргизийн хууль хяналтынхан зөгийн балны саванд хийсэн17,7 кг шингэн хар тамхийг Канад руу хууль бусаар гаргах гэж байхад нь илүүрэн саатуулж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18