РОХИНЖА ҮНДЭСТНИЙ АСУУДАЛД ИЛҮҮ НУХАЦТАЙ ХАНДАХЫГ УРИАЛАВ

Н.Мижидмаа
Өчигдөр

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллага Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын ассоциацийн удирдагч нарт хандан Мьянмар дахь рохинжа үндэстний дүрвэгсдийн асуудалд илүү нухацтай хандахыг уриалжээ.

Рохинжа үндэстэн дүрвэгсдийн асуудал зургаадугаар сарын сарын 20-нд Тайландад эхэлсэн АСЕАН-ы чуулга уулзалтын гол сэдэв болоод байгаа юм. Хүний эрхийг хамгаалагчид нь Мьянмар дахь цэргийн эрхтэнүүдийн зүгээс рохинжа үндэстнийг хомроглон устгах асуудлыг эцэслэн шийдэх хүртэл Бангладеш руу дүрвэн гарсан рохинжа дүрвэгсдийг эх орон руу нь буцаахгүй байхыг уриаллаа.

АСЕАН-ны хүний эрхийн хэрэг хариуцсан парламентын зөвлөл ба Индонезийн парламентын гишүүн Ева Сундари нь "АСЕАН нь рохинжа хүмүүсийн эсрэг Мьянмарын үйлдэж байгаа гэмт хэргийг байхгүй мэт царайлахаа зогсоох хэрэгтэй" гэж.

"Human Rights Watch" байгууллагын Азийг хариуцлсан захирал Брэд Адамс "Гэмтэж зовсон рохинжа хүн амыг тэднийг хөнөөж, хүчирхийлж, дээрэмдэж байгаа Мьянмарын аюулаас хамгаалах албаныханд өгөхөөр нутаг руу нь буцаах талаар АСЕАН-ы удирдагч нар хэлэлцэх нь утгагүй юм. Ассоциаци нь Мьянмарын цэргийнхэний зүгээс яс үндсээр ялган аллага үйлдэж байгааг шүүмжлэлгүй, хүлээн зөвшөөрөлгүйгээр рохинжа хүн амын ирээдүйн тухай хэлэлцэх гэж байна" гэж шүүмжилжээ.

2017 онд Мьянмарт явуулсан цэргийн ажиллагааны улмаас лалын шашинт 730 мянган рохинжа үндэстэн хүн хил залгаа Бангладеш руу дүрвэсэн гэдгийг НҮБ-ын ажиглагчид мэдээлж байсан. Энэхүү цэргийн ажиллагааны үеэр рохинжа нарыг олноор нь хөнөөж, хүчирхийлэх, тосгон сууринг нь галдан шатаах үйлдэл гарсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18