БӨӨРӨНХИЙ САЙДТАЙ БОЛОВСРОЛЫН САЛБАР 1200 ХҮҮХДИЙГ ХОХИРООГООД БАЙНА

Н.Мижидмаа
Өчигдөр

Кембриджийн хөтөлбөрийг боловсролын яамны харьяалалтай хэрэгжүүлдэг "Шинэ эрин" дунд сургуулийн эцэг эхчүүд өнөөдөр дахин хэвлэлийн хурал зохион байгууллаа. Эцэг эхчүүдийн төлөөлөл хоёр вариантын шалгалтыг дахин явуулахыг шаардаж байгаа юм. Бид энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад бөөрөнхийлсөн хариулт өгч байна. Учир нь БСШУС-ын сайд нь өөрөө тус сургуулийн элсэлтийн шалгалтыг ЭЕШ-ттай андуурч байв. "Шинэ эрин" сургууль нь 6-12 дугаар ангийн сургалттай бөгөөд Монголд БСШУСЯ-ны харъяа Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гурван сургуулийн нэг. Харин "Шинэ эрин" сургуулийн захирал н.Амартүвшин гэх хүн тайлбар өгөхийг хүсэхгүй бултсаар байгаа юм.

Мэдээллийг эргэн сануулахад "Шинэ эрин" сургуульд элсэж орохын тулд 1251 хүүхэд бүртгүүлсэн байдаг бөгөөд 1230 гаруй тавдугаар ангиа төгссөн сурагчид тус шалгалтыг өгсөн байдаг. Гэвч "А" вариантын 28,40 "B" вариантын 18,40 дүгээр бодлого алдаатай байсныгг шалгалт өгсөн хүүхдүүд гэрчилсэн бөгөөд сургуулийн захиргаанаас шалгалтын тестээ веб сайтдаа байршуулснаар эцэг эхчүүд эсэргүүцэж эхлээд байна. Учир нь дээрх хоёр вариантын хоёр, хоёр бодлого зөв хариултгүй алдаатай байгаа юм. Эцэг эхчүүдийн төлөөлөл шалгалтыг Шинэ Эрин сургуулиас албаар будлиантуулсан байж болзошгүй гэж үзэж байна.

Харамсалтай нь энэ асуудалд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй хэвээр үлдэж байна.Кембриджээс ирдэг шалгалтын материалыг БСШУСЯ хянах эрхгүй гэх утгатай тайлбарыг өгч БСШУСЯ уснаас хуурай үлдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18