167-Р АНГИД ЦЭРЭГ БУУДУУЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/06/18

10-аад хоногийн өмнө Өмнөговь аймгийн 167-р цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан хэрэг гарчээ. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан байна. Байлдагч Б нь өнгөрсөн оны 10-р сард цэргийн албанд татагдсан нэгэн байжээ. Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Харин байлдагчийг хэн буудсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр байлдагч харуулд гарч байх үедээ өөрийгөө буудсан гэх тайлбарыг цэргийн ангиас нь өгч байгаа гэх мэдээлэл байна. Гэвч харуулын цэргийн буу сумгүй байдгийг эх сурвалж нотолж байгаа юм. Ямартай ч, цэргийн эрдэмд суралцахаар явсан хүү бууны шархтай, азаар амьд үлдээд байна. Батлан хамгаалах салбарт цэргийн эрдэмд суралцахаар мордсон олон хүү эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Гэвч хариуцлага дээшилж, цэргийн аюулгүй байдал хангагдаагүй нь нэгэн жишээ энэ болж байна. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад, "хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Бид энэ хэргийн мөрөөр үргэлжлүүлэн сурвалжлах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18