СОНЖОО: ТАНТАЙ ХАМТ БАЙХАД САЙХАН БАЙДАГ УУ?

Н.Мижидмаа
2019/06/15

Ойр дотны хүмүүс чинь таны дэргэд байхдаа жаргалтай, тайван байж зөвхөн сайн сайхан зүйлийг мэдэрч байгаасай гэж хүсдэггүй хүн байдаггүй биз. Үнэхээр ч үнэхээр ийм байхыг төлөө өөрийнөө алдаа дутагдлы засч, хүмүүс хүлээцтэй хандахыг хичээдэг хүмүүс олон. Гэвч өөрийгөө ертөнцийн төв, харин гэрийн бусад хүмүүс тэр төвийг тойрон эргэж, шагшин магтаж, аялдан дагалдаж байх ёстой гэж боддог хүмүүс ч дутахгүй олон Өөрийн хүсэл, зорилгыг бусдын хүсэл зөрчилдүүлэлгүй тааруулж, эвсэг явах нь хүнээс багагүй хичээл зүтгээл, хүч, цаг зав шаарддаг. Харин та ингэж зүтгэл, цаг зав гаргаж чаддаг хүн мөн үү?

1.Гэр бүлийн чинь хувьд чухал шийдвэр гаргах болоход та яадаг вэ?

а.таны гаргасан шийдвэр гэр бүлийн бусад гишүүдийн эрх ашгийг шамшигдуулахгүй биз гэж боддог

б.зөвхөн өөрийн мэдрэмж, мэдлэгийг голчилдог

2.Хүүхдүүд чинь ямар нэг зүйлийг буруу хийгээд байвал та яадаг вэ?

а.ажилд нь хөндлөнгөөс оролцдог

б.хүүхдүүд чинь асуудлыг бие даан шийдэх чадвартай гэдгийг мэддэг болохоор хөндлөнгөөс оролцохгүй

3.Хүүхэд чинь сургуулиасаа муу дүн аваад ирэхэд яадаг вэ?

а.зэмлэхгүй байж чадахгүй

б.ойлгохыг хичээнэ

4.Хэрэв гэр бүлийн чинь хүн уурласандаа биеэ барьж дийлэхээ байгаад тань руу хашгичиж эхэлвэл яадаг вэ?

а.дэмий уурлаж биеэ зовоож байгааг нь хараад өрөвдөнө

б.хэн ч байлаа гэсэн тантай ийм аясаар ярих ёсгүй гэж үздэг болохоор адил хариу барина

5.Өдрийн дотор болж өнгөрсөн үйл явдалд уцаарлаж, сэтгэл дундуур байгаа үедээ яадаг вэ?

а.бухимдлаа барьж тогтооход бэрх болдог тул гэрийнхний чинь хувьд тэр үед нь таны нүдэнд өртөхгүй байсан нь өлзийтэй 

б.ойр дотныхоо хүмүүстэй юу ч болоогүй мэт тайван ярилцаж чаддаг 

6.Та сүүлийн үед нэг зүйлийг бүр ч сайн ойлгодог болжээ. Тэр нь:

а.ар гэр чинь татлаа түлхээ болоогүй бол илүү аз жаргалтай, бүтэлтэй сайхан амьдрах байсан

б.бүтэлгүйтэж, ялагдлаа ч гэсэн амьдралд итгэх итгэлээ алдахгүй юм байна

7.Хүүхдүүд чинь тантай сэтгэл санаагаа хуваалцахаа больвол яах вэ?

а.тэтэнд гомдоно

б.тэдний итгэлийг хүлээхээр зүйл бага хийснээ ойлгоно

8.Та нэг зүйлийг их хүсдэг. Тэр нь:

а.гэрийнхэн чинь таньгүйгээр ганц ч алхам хийж чаддагүй болох

б.гэрийнхэн чинь өөрсдөө бие даан шийдвэр гаргадаг болоостой

9.Та хүнд чин сэтгэлээсээ хайртай болохоороо яадаг вэ?

а.өөрийнхөө хайрын галд шатдаг

б.өөрийн хүсэл, өөр хүний хүсэл хоёрыг ялгаж салгаж чаддаг хэвээр байна

10.Хэрэв таны болон таны хайрладаг хүний хүсэл, зорилго таарахгүй бол яах вэ?

а.хайр дурлалын харьцаа чинь төгсгөлж болж байгаагийн шинж гэж бодож эхэлнэ

б.ямар ч үед тайван, зохистой маягаар тохиролцож, ойлголцож чадна гэдэгт итгэлтэй байдаг

11.Хүнд мэхлүүлсэн гэдгээ олж мэдвэл яах вэ?

а.надаас хариугаа авч байгаа юм байна гэж боддог

б.яагаад мэхлэх болсныг нь мэдэж, ойлгож авахыг хичээнэ

12.Өөртөө уурлаж, бухимдаж байсан уу?

а.тийм

б.үгүй

13.Таны зарим зан чанар бусдад ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

а.үзэн ядах, илэрхий дургүйцэх

б.ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй

14.Таны төрөл садан, ойр дотны чинь хүмүүс сул тал ихтэй юу?

а.тийм

б.үгүй

15.Хүмүүс өөрийг чинь ойлгохгүй байх нөхцөл байдалд олон орж байсан уу?

а.тийм

б.үгүй

16.Таны гол сул тал юу вэ?

а.хэтэрхий итгэмтгий зантай

б.хүмүүстэй хэт хардсан, үл итгэсэн байдлаар ханддаг

Оноогоо тоолох

Аль хувилбарыг нь хамгийн их сонгосноо тодорхойл “а” хувилбарыг хамгийн их буюу 9 ба түүнээс олон удаа сонгосон. Та яагаад өөртөө болон амьдралд тэгтлээ их бухимдаж явдаг болсон талаараа сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Мөн өөрийн чинь дотор болон эргэн тойронд чинь болж байгаа бүхнийг байгаа чигээр нь хүлээн авч чадахгүй байгаа тухайгаа бодоод үз. Ямар ч л байсан эхний ээлжинд бусдад зааж сурган, тэднийг өөрийнхөө бодлоор өөрчилж хүмүүжүүлэх бус харин өөртөө, зан авиртаа илүүтэй анхаарал тавих хэрэгтэй юм байна. Та өөртөө хуримтлагдаад байгаа сөрөг энергээс бага багаар салж, хөмсгөө зангидалгүй тайван байж бусдад илүүтэй хүлээцтэй хандахыг хичээ. ”б” хувилбарыг хамгийн их 9 ба түүнээс олон удаа сонгосон. Та хүмүүстэй элгэсэн дотно харьцаж чаддаг хүн байна. Тантай ярилцаж, дэргэд чинь байхдаа хүмүүс дуртай. Та гол төлөв эргэн тойрондоо болж байгаа үйл явдал, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Үгүйдээ л гэхэд орчин тойрноо муу муухай, түрэмгий, таагүй талаас нь хүлээж авахгүй байж чаддаг. Өөрийн бүтэлгүйтэл, асуудалд бусдыг буруутгадаггүй. Харин ч тэднийг бие даан амжилтанд хүрэхэд нь хамт баярлаж байдаг. Өөрийгөө болон өрөөлийн хүндлэх чадварынхаа ачаар өөрийнөө давтагдашгүй онцлогийг илүү сайн ойлгон ухамсарлаж байдаг. Бусад бүх хувилбар. Та тэр бүр өөрийгөө байгаа чигээр нь тусган авч, бусдад чин сэтгэлээсээ туслаж, дэмжлэг өгч чаддаггүй бололтой. Магадгүй та амьдралдаа болон хүмүүстэй тогтоосон харьцаандаа тийм ч сэтгэл хангалуун бус байгаа болохоор ийм зан гаргадаг байж болох юм. Таны үг яриа, үйл хөдлөл гээд зан авираас чинь юу өөрт чинь таалагдахгүй байгааг тодорхойлдоод түүнийг яаж засч болох талаар сайтар бод. Өөрөөсөө болон өрөөлөөс сайн сайхныг нь олж хардаг, түүнд чин сэтгэлээсээ баярладаг болохыг хичээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 49 минутын өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 1 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 3 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 3 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 18 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 19 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 19 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27