ХАМГИЙН ӨВӨРМӨЦ ТАВАН ХӨШӨӨ

Н.Мижидмаа
2019/06/15

1.Цүнхтэй эмэгтэй

Энэхүү хөшөө нь Шведийн Векше хотод байдаг. Өнгөц харахад юу руу ч юм цүнхээ савчсан 50 орчим насны эмэгтэй, инээдтэйг эс тооцвол сонирхолтой зүйл огт үгүй гэж санагдаж болох. Гэтэл хөшөө нь тун ч сонирхолтой түүхтэй. Тус хөшөө нь Дануте Даниэльссон гэгч эмэгтэйн гаргасан иргэнэий зоригийг мөнхөлсөн юм. 1985 онд нацизмын дэмжигч залуучууд Векше хотын гудамжаар жагсаал хийжээ. Жагсагч залуучуууд түрэмгий авиртай, дээрэнгүй, чийрэг залуус байсан тул хотын жирийн оршин суугчид нацизмыг үзэн ядавч тэднээс айгаад юу ч хийж чадахгүй байж. Гэтэл Дануте Даниэльсон гэгч эмэгтэй нь яс үндсээр, арьсны өнгөөр ялгаварлан гадуурахагчдын жагсаалыг зүгээр хараад суухыг хүссэнгүй нэг нацистын толгой руу цүнхээрээ байлгаад авсан байна. Үүнийг харсан жирийн иргэд зориг орж, олноороо нэгдэн нацистуудын хотынхоо гудамжнаас хөөж чаджээ. Энэ явдлын дараа Данутэ ихэд нэрд гарч түүний зурагтай ил захидал, бэлэг дурсгалын зүйлс гарч удалгүй түүний үйлдлийг мөнхөлсөн энэ хөшөөг босгожээ. Шударга бус, бурангүй зүйлийг зүгээр хараад үл тэвчичгдэд зориулсан хөшөө гэж болно.

2.Хөвөнгийн бут идэгч цох

Хөвөнгийн бут иддэг хортой цохыг толгой дээрээ өргөсөн Үржил шимийн тэнгэр Церерагийн хөшөө сонирхол татахаас өөр аргагүй. Түүх нь бас сонин. 1915 онд Америкийн Алабама мужид хөвөнгийн бутны урт хошуут цохны тоо толгой огцом өсч эхэлсэн байна. Ингэснээр гуравхан жилийн дотор тус мужийн хамгийн түгээмэл тариалан болох хөвөнгийн тариаланг юу ч үгүй сүйрүүлснээр, хөвөн тариалж амь зогоодог байсан маш олон фермерүүд дампуурчээ. Урт хошуут цохны эсрэг яаж ч хор цацаад, ямар ч устгал хийгээд нэмэргүй байж. Гэтэл нэг фермер хөвөнгийн оронд арахис буюу газрын самар тариалж үзэхээр шийджээ. Газрын самар нь хөвөнгөөс дутахааргүй, заримдаа бүр илүү эрэлттэй бүтээгдэхүүн болж таарсан тул фермер эр богино хугацаан хөлжиж, бусад фермерүүдэд үлгэр жишээ үзүүлэх нь тэр. Үүний дараа урт хошуут цохноос болж сүйрсэн фермерүүд бүгд газрын самар тариалснаар богино хугацаанд баяжижэ. Үүний дараахан буюу 1919 онд сүйрэл гэдэг заримдаа төгсгөл биш харин илүү сайхан амьдралыг эхлүүлэх боломж байдаг гэдгийг сануулах үүднээс энэ баримлыг сүндэрлүүлжээ.

3.Нэхмэлчин хулгана

Энэхүү хөшөө нь харьцангуй залуу гэж болохоор. 2013 онд баригдсан энэ хөшөө нь хүний генийн судалгаа, өвчин эмгэгийг физик ба молекулын түвшний явцыг судлах, шинэ эм бэлдмэл боловсруулахад хулгануудын оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг хүндэлсэн хөшөө юм. Генийн судалгаа, шинэ эм бэлдмэл турших, вакцин гаргах, өвчний явцыг нарийвчлан тогтоох зэрэгт хөөрхий лабораторийн хулганууд дээр туршиж үздэг. Хулганууд өөрийн амиар олон сая хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан тул ийм хөшөө босгоогүй бол жинхэнэ нүгэл болох байсан.

4.Өдөн хөшөө

Ирландын Мидлтон хотод баригдсан энэхүү дурсгалын хөшөө нь тун өвөрмөц. Зэвэрдэггүй гангаар хийгдсэн есөн өд нь гаднаасаа индиан овгийнхоны өмсдөг өмсгөлтэй төстэй харагдаар байршуулагдсан. Тэднийг зүгээр ч нэг ингэж байрлуулаагүй юм байна. Хөшөө нь XIX зууны дундуур Ирландг дайрч хоёр сая орчим хүний аминд хүрсэн Их өлсгөлөн нэртэй гамшигтэй холбоотой. Тэр их аймшигтай өлсгөлөнгийн тухай сонссон Америкийн уугуул иргэд буюу бидний ярьж заншсанаар индианчууд нь чадах ядахаараа мөнгө цуглуулж тэдэнд 170 ам.доллар илгээсэн түүхтэй юм. Энэ бол одоогийн ханшаар 4600 доллар л даа. Иймхэн тусламж гэж юу байдаг юм бэ? гэж болох. Гэтэл тэр үед цагаан арьст америкчууд нь индианчуудыг хүний тоонд оруулдаггүй, зэрлэг араатан эсвэл малтай адилтгган хайр найргүй хавчин гадуурхаж, хомроглон устгаж байсан юм. Иймээс тэр үеийн индианчуудын амьдрал нь Ирландын өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсээс ер дээрдэхгүй, заримдаа илүү дор байсан гэж болно. Гэвч тэд гуйлагингаас дор амьдралтай хэдий ч хамаг байдагаа шавхан байж цуглуулсан мөнгөө Англичуудад дарлагдан өлсгөлөн дарлалд нухчуулсан ирландчуудад явуулсан байдаг. Хөшөө нь “Сэтгэл нэгтнүүд” гэдэг нэртэй бөгөөд 2017 онд албан ёсоор нээлтээ хийжээ.

5.Үнэнч хөгжөөн дэмжигчийн дурсгалын хөшөө

Испанийн “Валенсия” клубын стадион дээр хараагүй хөгжөөн дэмжигчийн дурсгалд зориулан хөшөө босгосон байдаг. Тус клубын нэг ч тоглолтыг алгасдаггүй байсан үнэнч фэн Висенте Апаритьо гэгч хүний дурсгалд зориулсан хөшөө . Тэрээр 40 жилийн өмнө хүнд өвчний улмаас хараагүй болж. Гэлээ гээд хайртай клубээ хөгжөөн дэмжихээ больсонгүй. Стадионд ирж бусад хөгжөөн дэмжигчдийн дунд орж өрсөлдөөн, ялалт ба ялагдал, баяр ба уур гээд хөлбөмбөгийн өвөрмөц уур амьсгалыг сонсон мэдрэхийн тулд хайртай клубынхаа тоглолт болгонд ирдэг байжээ. Түүний энэ хязгааргүй үнэнч занг “Валенсия” клуб хүндэлж, өөд болсных нь дараа суух дуртай байсан газар нь хөшөө барьсан нь энэ аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 11 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 13 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 18 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 19 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 19 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 19 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр