ДИПЛОМАТУУДЫН ТАЛААР ХААЛТТАЙ ХААЛГАНЫ ЦААНА ЮУ ЯРИВ?

Н.Мижидмаа
2019/06/14

Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг болон жолооч С.Эрдэнэбилэг нар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ- ын Дрезден хотод саатуулагдсан. Тус хэрэгтэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдсан байдаг.

Хуралдаанаар Монголын дипломатчдын холбогдсон гэмт хэргийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өгсөн юм. Улмаар байнгын хорооноос энэхүү асуудалтай холбоотой тогтоол гаргахаар болжээ. Тэгвэл байнгын хорооны хаалттай хаалганы цаана юу яригдсан талаар зарим эх сурвалж мэдээлж байна.

Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хуралдааны дараа Б.Баттүшиг, Эрдэнэбилэг нар анх удаа хар тамхи зөөвөрлөөгүй гэж мэдэгдсэн нь зүгээр ч нэг хэлсэн үг биш бололтой. Б.Баттүшиг, Эрдэнэбилэг нар олон удаагийн үйлдлээр ХБНГУ-ын хилээр хар тамхи оруулсан гэсэн мэдүүлэг өгсөн тухай ч яригдсан байна. Түүнчлэн дахин нэг консулын газрын ажилтан их хэмжээний хар тамхи ХБНГУ руу тээвэрлэж яваад баригдсан талаар гишүүдэд мэдээлэл өгчээ. Мөн манай консулууд нэг эргэлтэд 20, 30 мянган еврогийн тамхи зөөдөг байсан бол одоо наймаанд
оролцдог болж нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн хэмжээнд байна гэжээ. Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар дипломатуудын томилгооны асуудлыг нэлээд ярилцсан байна. Томилгоо оновчгүй байсан учраас энэ хүмүүс нь асуудалд орж байна. Үүнд хэн хяналт тавих, ямар шаардлагаар хэрхэн томилох, эргээд хариуцах эзэн нь хаана байна гэх мэт асуудлыг ярилцжээ. Гадаад харилцааны сайдын мэдээлэлд сүүлийн 10 гаруй жилийн дотор Гадаад харилцааны яаманд дипломатуудтай холбоотой гомдол ирсэн. Гэтэл энэ хүмүүсээс дахин Дипломат төлөөлөгчийн газар томилогддог талаар ч дурьдсан байна.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18